Монгол цэрэг дэлхийнх болжээ
Энгэрээрээ дүүрэн одон, медаль гялалзуулсан ахмадууд дуу шуутай, баяр хөөртэйгээр Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын өдөр Тусгаар тогтнолын ордонд өчигдөр цуглаж, МАН-аас зохион байгуулсан “Цэрэг эрс танаа” арга хэмжээнд оролцлоо.
Уг үйл ажиллагаанд МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, МАН-ын Хууль эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын дарга Д.Мөрөн, Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэн, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очир, Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарзориг нар оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний салхийг хагалж, МАН-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ “1921 оны гуравдугаар сарын 1-ны өдөр Монгол ардын журамт цэрэг хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж, анхны ялалтаа байгуулж байсан түүхтэй. Тиймээс энэ өдрийг ардын цэргийн баяр болгон тэмдэглэж байхаар 1946 онд БНМАУ-ын Бага хурлын тогтоол гарч, цэргийн албан хаагчдын баярын өдөр болгосон.2011 оны хоёрдугаар сарын 9-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж,
Монгол цэргийн өдөр болж, улс орон даяар энэ баярыг тэмдэглэх шийдвэр гаргасан. 1921 онд ардын журамт цэрэг бүрэлдэн бий болсноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний шинэ үеийн эхлэлийг тавьсан гэж үздэг. 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, баруун хилийн зэвсэгт тулгаралтад ялалт байгуулсан монгол цэрэг өнөөдөр эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ дэлхийн халуун цэгт цэргийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна. Монгол цэрэг дэлхийн цэрэг болсны тод жишээ юм” гэлээ.
Баярын арга хэмжээнд оролцохоор зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, онцгой байдлын албанд ажиллаж байсан бэлтгэл болон чөлөөнд гарсан 800 гаруй ахмадууд хүрэлцэн иржээ. Монгол цэргийн өдөрт зориулж, МАН- аас ахмадуудаа хүндэтгэж, жил бүр арга * хэмжээ зохион байгуулдагт тэд талархалтай явдгаа хэлж байв. Ерөөс энэ өдөр цэргийнхний хувьд хамт ажиллаж, мөр зэрэгцэн хүчин зүтгэж байсан найз нөхөдтэйгээ уулзаж, анд, нөхдөө санан дурсах, үйл хэргийг нь мөнхжүүлэх чухал өдрийн нэг болжээ. Өглөөнөөс эхлэн баярын хувцсаа бэлтгэж, сэтгэл догдлон хүлээснээ тэд хуучилж байв.
Найрал хөгжмийн цоглог аялгуунд сэтгэл хөөрч, алга нижигнүүлэн таших ахмадууд баярын тоглолт үзэж, дурсгалын зураг татуулсан юм. М.Энхболд дарга хүндэтгэлийн арга хэмжээнээс өмнө эх орныхоо батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 22 генералыг хүлээн авч, гарын бэлэг гардуулсан юм. Түүнчлэн энэ өдөр Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон болон бусад албаныхан Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Ингээд “Цэрэг эрс танаа” уулзалтын 'үеэр цэргийн баяраа тэмдэглэж буй ахмад дайчдын баярын сэтгэгдлийг сонслоо.
Хошууч, генерал Н.Жалбажав: -Шижигнэсэн залуус цэргийн албанд зүтгэж байсан нь саяхан мэт санагдаж байгаа ч одоо ахмадууд болжээ. Үүнийг бодохоор гунигтай ч юм шиг эсвэл бахархалтай ч юм уу сэтгэгдэл төрж байна. МАН, монгол цэрэг хоёр цугтаа үүссэн түүхтэй. Ардын нам түүхийнхээ бүх хугацаанд ардын цэргийг хөгжүүлж, дэвшүүлэхийн төлөө холбогдох арга хэмжээг авч байсан. Үүний тод жишээ нь 1944 онд дэлхий даяар дайны гал дүрэлзэж байх хүнд үед Монголын даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсэн түүхтэй. Бүхий л амьдралаа улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт зориулсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж байгаа нь гурван цагийн хэлхээнд аливааг хүлээн авах чадвартай улс төрийн хүчин гэдгээ харуулсан хэрэг юм. Ер нь бусад салбартай харьцуулбал манай батлан хамгаалахын ажил үйлс, амжилт бүтээл арвин баялаг байна гэж би хувьдаа дүгнэдэг. Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцож, Монгол Улсын генерал НҮБ-ын цэргийн хүчийг удирдах болж байна. Энэ бол Монголын зэвсэгт хүчин зөвхөн улс орондоо төдийгүй дэлхий нийтийн энхийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаагийн илрэл юм.
Бэлтгэл хурандаа' Г.Пүрэвжав: -МАН- аас цэргийн баярт зориулан ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаад ахмадуудынхаа өмнөөс баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна.
Намын үе үеиин удирдлагуудын батлан хамгаалах салбартай холбоотой авч хэрэгжүүлж байсан бодлого, шийдвэрт сэтгэл хангалуун байдаг хүн. Монгол орныхоо тусгаартогнолыг батлан хамгаалж ирсэн халуун эх орончид маань олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд мөр зэрэгцэн оролцож байгаад ахмад дайчны хувьд баяртай байдаг. Ер нь цэргийн хун гэдэг тодотгол надад их сайхан санагддаг. Бидний хойч уеийн буухиаг үргэлжпүүлж байгаа залууст ч их үүрэг хариуцлага ирж байна. Ингээд бүх ахмадууд болон залуу үеийнхэн залгамж, халаадаа Монгол цэргийн баярын өдрийн мэнд хүргэж байна.
Х.Сүхээ: МАН ахмадуудаа хүндэтгэж байгаад баяртай байна. Ер нь ахмад үеийнхээ хийж бүтээснийг мартахгүй, мөнхжүүлж, тэднийг асарч тойлно гэдэг чухал үйл хэрэг.
Би сүүлийн хэдэн жил МАН-аас зохион байгуулж байгаа Монгол цэргийн баярын арга хэмжээнд оролцож байна. Энэ өдөр бидний хувьд удаан уулзаагүй найз нөхөд, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамт байж, дурсамжаа санан дурсах боломж олгодог. Би МАН-д 61 жил, ардын армид 20 гаруй жил ажилласан. Нам, төрийн байгууллагад залуу насаа өнгөрүүлжээ. Эргээд харахад дурсгалтай, сэтгэл бахадмаар үйл явдлууд миний амьдралд олон тохиожээ. Мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдөдөө Зэвсэгт хүчний 94 жилийн баярын мэнд хүргэж байна.
Хурандаа М.Сэдэдпүрэв: Тэртээ 1921 оны хавар Монголын эх орончид МАН-ыг байгуулж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа өргөсөн. Ардын журамт цэрэгМонгол ардын хувьсгалт цэрэг, монголын ардын арми, өнөөгийн зэвсэгт хүчин МАН-ын түүхтэй салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн. Монгол цэрэг Халх голын болон чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо нэр төрийг өндөрт мандуулсан. Москвад болох цэргийн ялалтын баяр удахгүй манай албан хаагчид оролцох гэж байгаа нь өнгөрсөн үеийн ахмадууд бахдам амжилт үзүүлсний ач гавъяа гэдгийг батлан харуулж байна.
Цагдаагийн бэлтгэл хурандаа З.Батсүх: -Би нийгмийг аюулаас хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газарт нийтдээ 44 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Цэрэг, арми, цагдаагийн байгууллага хүнийг эх орноо гэсэн халуун, дулаан сэтгэлтэй болгодог.
Энэ салбарт 40 гаруй жил ажилласан учраас Монгол цэргийн баярын өдрийг сэтгэл догдлон тэмдэглэдэг. Тиймээс ч МАН-аас зохион байгуулдаг арга хэмжээнд жил алгасахгүй оролцох гэж хичээдэг. Нийгмийг аюулаас хамгаапах яам, Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байхдаа МАН-ын анхан шатны үүрүүдэд ажилпаж байсан. 1990 онд цэрэг цагдаагийнхан намын харьяаплаас татгалзахад ЦЕГ-ын хамгийн сүүлчийн намын хорооны дарга хийж байлаа. Баярын арга хэмжээнд ахмадуудыг урьж, санал сэтгэгдлийг нь сонсч байгаад баярлаж байна.
Энгэрээрээ дүүрэн одон, медаль гялалзуулсан ахмадууд дуу шуутай, баяр хөөртэйгээр Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын өдөр Тусгаар тогтнолын ордонд өчигдөр цуглаж, МАН-аас зохион байгуулсан “Цэрэг эрс танаа” арга хэмжээнд оролцлоо. Уг үйл ажиллагаанд МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, МАН-ын Хууль эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын дарга Д.Мөрөн, Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэн, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очир, Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарзориг нар оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний салхийг хагалж, МАН-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ “1921 оны гуравдугаар сарын 1-ны өдөр Монгол ардын журамт цэрэг хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж, анхны ялалтаа байгуулж байсан түүхтэй. Тиймээс энэ өдрийг ардын цэргийн баяр болгон тэмдэглэж байхаар 1946 онд БНМАУ-ын Бага хурлын тогтоол гарч, цэргийн албан хаагчдын баярын өдөр болгосон.2011 оны хоёрдугаар сарын 9-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол цэргийн өдөр болж, улс орон даяар энэ баярыг тэмдэглэх шийдвэр гаргасан.
1921 онд ардын журамт цэрэг бүрэлдэн бий болсноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний шинэ үеийн эхлэлийг тавьсан гэж үздэг. 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, баруун хилийн зэвсэгт тулгаралтад ялалт байгуулсан монгол цэрэг өнөөдөр эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ дэлхийн халуун цэгт цэргийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна. Монгол цэрэг дэлхийн цэрэг болсны тод жишээ юм” гэлээ. Баярын арга хэмжээнд оролцохоор зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, онцгой байдлын албанд ажиллаж байсан бэлтгэл болон чөлөөнд гарсан 800 гаруй ахмадууд хүрэлцэн иржээ.
Монгол цэргийн өдөрт зориулж, МАН- аас ахмадуудаа хүндэтгэж, жил бүр арга * хэмжээ зохион байгуулдагт тэд талархалтай явдгаа хэлж байв. Ерөөс энэ өдөр цэргийнхний хувьд хамт ажиллаж, мөр зэрэгцэн хүчин зүтгэж байсан найз нөхөдтэйгээ уулзаж, анд, нөхдөө санан дурсах, үйл хэргийг нь мөнхжүүлэх чухал өдрийн нэг болжээ. Өглөөнөөс эхлэн баярын хувцсаа бэлтгэж, сэтгэл догдлон хүлээснээ тэд хуучилж байв. Найрал хөгжмийн цоглог аялгуунд сэтгэл хөөрч, алга нижигнүүлэн таших ахмадууд баярын тоглолт үзэж, дурсгалын зураг татуулсан юм.
М.Энхболд дарга хүндэтгэлийн арга хэмжээнээс өмнө эх орныхоо батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 22 генералыг хүлээн авч, гарын бэлэг гардуулсан юм. Түүнчлэн энэ өдөр Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон болон бусад албаныхан Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Ингээд “Цэрэг эрс танаа” уулзалтын 'үеэр цэргийн баяраа тэмдэглэж буй ахмад дайчдын баярын сэтгэгдлийг сонслоо.
Хошууч, генерал Н.Жалбажав: Шижигнэсэн залуус цэргийн албанд зүтгэж байсан нь саяхан мэт санагдаж байгаа ч одоо ахмадууд болжээ. Үүнийг бодохоор гунигтай ч юм шиг эсвэл бахархалтай ч юм уу сэтгэгдэл төрж байна. МАН, монгол цэрэг хоёр цугтаа үүссэн түүхтэй. Ардын нам түүхийнхээ бүх хугацаанд ардын цэргийг хөгжүүлж, дэвшүүлэхийн төлөө холбогдох арга хэмжээг авч байсан. Үүний тод жишээ нь 1944 онд дэлхий даяар дайны гал дүрэлзэж байх хүнд үед Монголын даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсэн түүхтэй.
Бүхий л амьдралаа улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт зориулсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж байгаа нь гурван цагийн хэлхээнд аливааг хүлээн авах чадвартай улс төрийн хүчин гэдгээ харуулсан хэрэг юм. Ер нь бусад салбартай харьцуулбал манай батлан хамгаалахын ажил үйлс, амжилт бүтээл арвин баялаг байна гэж би хувьдаа дүгнэдэг. Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцож, Монгол Улсын генерал НҮБ-ын цэргийн хүчийг удирдах болж байна. Энэ бол Монголын зэвсэгт хүчин зөвхөн улс орондоо төдийгүй дэлхий нийтийн энхийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаагийн илрэл юм.
Бэлтгэл хурандаа' Г.Пүрэвжав: -МАН- аас цэргийн баярт зориулан ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаад ахмадуудынхаа өмнөөс баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна.
Намын үе үеиин удирдлагуудын батлан хамгаалах салбартай холбоотой авч хэрэгжүүлж байсан бодлого, шийдвэрт сэтгэл хангалуун байдаг хүн. Монгол орныхоо тусгаартогнолыг батлан хамгаалж ирсэн халуун эх орончид маань олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд мөр зэрэгцэн оролцож байгаад ахмад дайчны хувьд баяртай байдаг. Ер нь цэргийн хун гэдэг тодотгол надад их сайхан санагддаг. Бидний хойч уеийн буухиаг үргэлжпүүлж байгаа залууст ч их үүрэг хариуцлага ирж байна. Ингээд бүх ахмадууд болон залуу үеийнхэн залгамж, халаадаа Монгол цэргийн баярын өдрийн мэнд хүргэж байна.
Х.Сүхээ: -МАН ахмадуудаа хүндэтгэж байгаад баяртай байна. Ер нь ахмад үеийнхээ хийж бүтээснийг мартахгүй, мөнхжүүлж, тэднийг асарч тойлно гэдэг чухал үйл хэрэг.
Би сүүлийн хэдэн жил МАН-аас зохион байгуулж байгаа Монгол цэргийн баярын арга хэмжээнд оролцож байна. Энэ өдөр бидний хувьд удаан уулзаагүй найз нөхөд, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамт байж, дурсамжаа санан дурсах боломж олгодог. Би МАН-д 61 жил, ардын армид 20 гаруй жил ажилласан. Нам, төрийн байгууллагад залуу насаа өнгөрүүлжээ. Эргээд харахад дурсгалтай, сэтгэл бахадмаар үйл явдлууд миний амьдралд олон тохиожээ. Мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдөдөө Зэвсэгт хүчний 94 жилийн баярын мэнд хүргэж байна.
Хурандаа М.Сэдэдпүрэв: -Тэртээ 1921 оны хавар Монголын эх орончид МАН-ыг байгуулж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа өргөсөн. Ардын журамт цэрэгМонгол ардын хувьсгалт цэрэг, монголын ардын арми, өнөөгийн зэвсэгт хүчин МАН-ын түүхтэй салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн. Монгол цэрэг Халх голын болон чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо нэр төрийг өндөрт мандуулсан. Москвад болох цэргийн ялалтын баяр удахгүй манай албан хаагчид оролцох гэж байгаа нь өнгөрсөн үеийн ахмадууд бахдам амжилт үзүүлсний ач гавъяа гэдгийг батлан харуулж байна.
Цагдаагийн бэлтгэл хурандаа З.Батсүх: -Би нийгмийг аюулаас хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газарт нийтдээ 44 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Цэрэг, арми, цагдаагийн байгууллага хүнийг эх орноо гэсэн халуун, дулаан сэтгэлтэй болгодог.
Энэ салбарт 40 гаруй жил ажилласан учраас Монгол цэргийн баярын өдрийг сэтгэл догдлон тэмдэглэдэг. Тиймээс ч МАН-аас зохион байгуулдаг арга хэмжээнд жил алгасахгүй оролцох гэж хичээдэг. Нийгмийг аюулаас хамгаапах яам, Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байхдаа МАН-ын анхан шатны үүрүүдэд ажилпаж байсан. 1990 онд цэрэг цагдаагийнхан намын харьяаплаас татгалзахад ЦЕГ-ын хамгийн сүүлчийн намын хорооны дарга хийж байлаа. Баярын арга хэмжээнд ахмадуудыг урьж, санал сэтгэгдлийг нь сонсч байгаад баярлаж байна.