Цэргийн албан хаагчдын гурван үеийн уулзалт боллоо
Монгол цэргийн өдөр буюу орчин цагийн зэвсэгт хүчний салбар үүссэний 94 жилийн ойн баяр удахгүй тохиох гэж байна. Энэхүү баярын өдрийг угтан цэргийн албан хаагчийн гурван үеийн уулзалтыг зохион өнөөдөр байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нар, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын удирдлага, албан хаагчид, ахмад дайчдын төлөөлөл оролцлоо.
1939 оны дайнд оролцож байсан 30 гаруй, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан 200 гаруй ахмад дайчид байдаг аж.
1939 оны дайнд оролцож байсан 30 гаруй, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан 200 гаруй ахмад дайчид байдаг аж. Уулзалтын үеэр цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар
Энэхүү уулзалтыг зохион байгуулах болсон шалтгаан нь эх орны төлөө зүтгэж явсан ахмад дайчдын бүтээсэн гавъяаг залуу хойч үед нь таниулан үлдээх зорилготой юм. Өнөөдрийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги нэгтгэлийн ахмад болон залуу үеийн төлөөллүүд оролцож байна.
Ахмад дайчин, цэргийн хошууч Г.Баярням
-Цэргийн алба хаах ач холбогдлийн талаар дурдвал?
Цэргийн алба хаана гэдэг бол нэр төрийн хэрэг. Энэ албыг эр хүн бүр хаах хэрэгтэй. Цэргийн алба хааснаар бие бялдар, гоозүй, ёс суртахуун болоод бүх төрлийн хүмүүжил олгодог онцлогтой.
-Та аль ангид алба хааж байсан бэ?
Би 1963 онд цэргийн албанд татагдаж барилгын цэргийн 022 дугаар ангид хувиарлагдан очиж байлаа. Алба хаах хугацаандаа Дархан, Шарын голын 68 км төмөр зам мөн өндөр хүчдэлийн шугам гэх мэт барилга байгууламжийг бүтээн байгуулалтын ажилд зүтгэж явсан.
Цэргийн албанд зүтгэж байгаа залуу алба хаагчдадаа хандаж хэлэхэд эх орон болоод удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваарай гэж захимаар байна.
-Барилгын цэргийн онцлог нь юу вэ?
Барилгын цэрэг гэдэг бол эх орны бүтээн байгуулалтанд гар бие оролцож явсан түүхтэй. Бидний хийж бүтээсэн гавъяа эргээд харахад маш их бахдам сэтгэгдлийг төрүүлж чаддаг.
Цэргийн албанд зүтгэж яваа залуу алба хаагчдадаа хандаж үг хэлэхгүй юу?
Цэргийн албанд зүтгэж байгаа залуу алба хаагчдадаа хандаж хэлэхэд эх орон болоод удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваарай гэж захимаар байна. Цэргийн албанд зүтгэж байсан бүх хүмүүсдээ цэргийн баярын мэндийг давхар дэвшүүлье.