УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.03.03

Яагаад эх орончдын өдрийг тэмдэглэх ёстой юм бэ

Энэ удаагийн Тv5 телевизийн “Топ сэдэв”  хэлэлцүүлэг, нийтлэл нэвтрүүлгээр Монгол ардын намын баяр буюу Эх орончдын өдөрт холбогдуулан бэлтгэн явуулж байна.  Зочиноор УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Түүхийн ухааны доктор академич Ж.Болдбаатар, МАН стратеги академийн дэд захирал Ц.Заяхүү, МАН эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа нар оролцож байна.

Ер нь гуравдугаар сарын нэгнийг МАН-ын баярын өдөр гэж манайхан хэлдэг. Зарим хүмүүс хүүхдүүддээ хувьсгалын гэх мэтээр нэрлэдэг.  Энэ өдрийг яагаад тэмдэглэх болсон юм бэ. Гол нь түүх талаас нь онцлоод хэлвэл ?

Ж.Болдбаатар: Хорьдугаар зууны эхэн үе дэлхий дахинд улс төрийн нам улс төрийн институт болсон үе. Монголчууд үүнээс бол хоцроогүй 1920 оны 6-р сарын 25нд МАН хувьсгалт байгууллагыг байгуулсан. Үүнийг бол зарим түүхчид МАН–ын төрсөн өдрийг тэмдэглэх нь зүйтэй гэж үздэг. 1921 оны 3-р сарын 1 -3 өдрүүдэд МАН-ын анхдугаар их хурал буюу нэгэн зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнийг анхдугаар хурал гэж нэрлэе гэж шийдвэрлэсэн. Энэ үеэс эхлэн МАН-ыг байгуулахаар шийдвэрлэсэн.

МАН-ын баярын өдөр боловч Яагаад эх орончдын өдөр гэх болсон юм бэ Содбаатар гишүүн хариулна уу ? Яагаад Эх орончдын гэх тодотголтой болсон юм бэ ?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Монголчуудын түүхэндээ эх оронч ард түмэн. Үе үедээ эх орныхоо төлөө тусгаар тогтнолын төлөө маш их тэмцэл өрнүүлж тэр бүртээ ялалтыг авчирсан. Тэр бүхний хамгийн дээд хэлбэр нь1921 оны ардын хувьсгалыг ялуулж бид бүхэн эрх чөлөө тусгаар тогтнолоо баталгаажуулсан.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?