М.Энхболд: МАН төр, засгийн алдаатай бодлогыг шүүмжилж улс төрийн үүргээ хэрэгжүүлнэ
УИХ-ын гишүүн М.Энхболд
2015.03.03

М.Энхболд: МАН төр, засгийн алдаатай бодлогыг шүүмжилж улс төрийн үүргээ хэрэгжүүлнэ

Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид ээ!

Эрхэм хүндэт журмын нөхөд өө!

Эрхэм хатагтай, ноёд оо!

Та бүхэнд Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 94 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний сэргэн мандалт, хөгжил дэвшил, ард түмний эрх чөлөө, эв нэгдэл, язгуур эрх ашгийн баталгаа, бодит илэрхийлэл болсон.

Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчид, Ардын хувьсгалын манлайлагчид, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө халуун амь, бүлээн цус, урсах хөлс, улирах амьдралаа зориулсан Монголын эх орончид, Ардын намын үе үеийн удирдагчид, улс ардын аж ахуйн салбарын зүтгэлтнүүд, ахмад үеийнхнийхээ байгуулсан гавьяа, бүтээсэн алдрыг жил бүрийн гуравдугаар сарын энэ өдөр улс орон даяар хүндэтгэн дурсч, бахархан тэмдэглэдэг билээ.

Ард түмэн, эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж аугаа үйлс бүтээсэн, бас хэлмэгдэж хохирсон эрэлхэг эх орончдынхоо гавьяа зүтгэл, мөнхийн дурсгалыг хүндэтгэн, гишүүд дэмжигчид, залуучууд, нийт ард түмнийхээ ой дурсамжид сэргээн сануулж байх нь үйл хэргийг нь залгамжлагч бидний зүй ёсны үүраг гэж бодож байна.

Монгол орны тусгаар тогтнолыг сэргээн мандуулах, харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулах, ард түмнээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдруулахын төлөө ардын хувьсгалыг удирдан манлайлсан хүчин бол Монгол Ардын Нам бөгөөд .улсын тусгаар тогтнол болон их бүтээн байгуулалт манай намын түүхтэй салшгүй холбоотой гэдгийг онцлохыг хүсч байна.

Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнолын төлөө ард олныхоо хучийг нэгтгэн тэмцэж ирсэн бөгөөд 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд ард түмнээ манлайлан зохион байгуулж ялалтад хүргэн улс орныхоо тусгаар тогтнолыг бататгах, гадаад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй даан дэлхийд энх тайван тогтооход хувө нэмрээ оруулсан юм.

1945 онд манай нам тусгаар тогтнолын төлөө бух ард түмний санал асуулгыг авуулж, улс орноо тусгаар улс гэдгийг нотолж, дэлхий дахинаа зарласан бөгөөд манай нам гадаад бодлогын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ» ын бүрэн эрхт гишүүн болсон нь манай ард түмний, түүний дотор Монгол Ардын Намын түухэн гавьяа, бахархал уйл чадал байлаа, Улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, намын бодлого, шийдвэрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хөдөө аж ахуйг хоршоолон, атар газрыг эээмшиж, аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэн эдийн эасгийн хөгжлийн үндэс суурийг бүрдүүлж чадсан юм.

Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур зэрэг хөтыг байгуулж аж үйлдвэр, барилга, тээвэр холбоо, эрчим хүчний салбар хөгжиж уул уурхайн үйлдвэрлэлийн төвүүд бий болсон түүхтэй, Боловсрол.эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны бөдлөго, арга хэмжээ тууштай авч хэрэгжүүлсний үр дүнд Ардын хувьсгал ялахад 6ОО мянган хүн амтай, нийслэл хүрээнд ганц бага сургуультай, зуун хүний нэг нь бичиг үсэгтэй гэгдэж байсан ард түмэн 1980 он гэхэд бүх нийтээр бичиг үсэгтэн бөлж, энэ оны эхэнд бид гурван сая дахь иргэнээ өлгийдөн төсн урлаг соёлоо хөгжүүлж, дэлхийн соёлын аа, сонгодог урлагаар баажуулан орчин үеийн соёл урлагийг бий бөлгөеөн юм, Мөнгөл хүн сансарт нисч, шинжлэх ухааны . оргон мэдлэг боловсролтой, хүн ам нь залуужин өсч байгаа үндэстэн орны тоонд багтаж байна,

Эх орончдын баярын энэ өдор туршлагатай, тулхтай уле торийн ууган хүчний хуюд манай нам онгореон түүхэн үед байгуулсан гавьяа, ололт, амжилтаараа бахархахын зэрэгцээ оноогийн уле төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашдын зорилтоо тодорхойлох үүрэг, хариуцлагатай улс төрийн хүчин гэдгээ ухамсарлах ёстой,

Эрхэм хүндэт журмын нөхөд өө

2012 оны сонгуулийн дүнд аль ч нам парламентад олонх болж чадаагүй боловч Ардчилсан нам хамгийн олон суудал авсан гэдгээрээ хүч түрэмгийлэн Монгол Ардын Намын бүлгийг байгуулахгүй, Улсын Их Хурлын гишүүдийг Байнгын хороодод оруулалгүй нэлээд хугацаа өнгөрүүлснийг та бүхэн мэдэж байгаа, “Шинэчлэлийн" гэх Зас- гийн гаэрын алдаатай бодлөгө, төөцөө еудалгаагүй зарцуулеан их хэмжээний зээлийн хөрөнгө, хөрөнгө оруулагч нартай ойлголцож томоохон төслүүдийг урагшлуулж чадаагүй зэргээс шалтгаалан улс орны эдийн засаг хямралд автаж, валютын ханш үнийн огцом өсөлт ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ- ын нэгдсэн чуулганд шийдлийн Засгийн газрын хэрэгжүүлэх хам- гийн чухал ажил нь эдийн засаг хэмээн танилцуулсан, Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямареныг өнгөрсөн хоёр жил эрх барьсан АН өөрсдөө хүлээн зөвшөөрсөн юм, “Шинэчлэлийн" гэх Засгийн газар хоёр жил гаруйн хугацаанд эдийн засгийг хэрхэн уруудуулж, ямар тоашинд хүргэенийг еүүлийн хөёр жилийн байдлаар дараах цоөн үэүүлэлтээр харьцуулж танилцуулбал та бүхэнд ойлгомжтой болох байх.

Эдийн засгийн өсөлт саарч, ДНБ-ий өсөлт 17,5 хувь байсан бол 2014 рнд 7,0 орчим хувь болж буурсан байна. Банкны хугацаа хэтэрсэн зээлийн өр 2012 онд 110,9 тэрбум төгрөг байсан нь 2014 онд 209.5 тэрбум төгрөг болж 2,4 дахин, чанаргүй зээлийн хэмжээ 2012 онд 294,5 тэрбум төгрөг байсан бол 2014 оны эцэст 625,7 тэрбум төгрөг болж2.2  дахин тус тус өссөн байна Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4,4 тэрбум доллар байсан бол 2014 онд 840 сая доллар бөлж

5.2  дахин буурсан байна 2012 оны наймдугаар сард доллар 1340 төгрөгтэй тэнцэж байсан бол 2014 оны эцэст 1945 төгрөг болж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 45 хувиар унасан байна, Мөнгөл Улеын Засгийн гаэар 2012 өн хүртэлх сүүлийн 22 жилд нийт 2,8 тэрбум ам.долларын гадны урт хугацөатвй хөнгөлөлттэй зээл авснаас  2012 оны эцэст 1.9 тэрбум ам.долларын өртэй байсан байна, Энэ хугацаанд нийт 1.1 тэрбум ам.долларыг өрийн үйлчилгээнд төлсөн байдаг, Гэтэл өнөөдрийн байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 3,8 тэрбум өм.доллар болж, нэрлэсэн үнээр 7 их наяд гаруй төгрөг, Монгол банкны 1,0 тэрбум ам.долларын өрийг оруулж тооцоол 9,8 их наяд төгрөг бөлж байна, Үүн дээр датоод өрийг нэмж төөцаөл Засгийн газрын өр нэрлэсэн үнээр 14,1 их наяд төгрөг бөлж байна, Нийгмийн даатгалын өрөнхий газрын мэдээгээр 2014 онд ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэд 2012 оны тэтгэмж авагчдаас 56 хувиар өсч, тэтгэмжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2,4 дахин нэмэгдсэн байна. 2012 онд манай нам Засгийн эрх барьж байхдаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дунджаар 53,8'хувиар нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь 2008-2011 оны инфляцийн өсөлтийг гүйцэхүйц хэмжээний нэмэгдэл болсон юм, Тэгвэл 2014 онд нийгмийн хөламжийн тэтгэврийг 10 хувиар, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг

22,0-27,0 мянган төгрөгөөр буюу 2,5-15 хувиар, төрийн зөрим албан хаагчдын цалинг дунджаар 10 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь 2012-2013 өны үнийн өсөлт. инфляцийн төвшний дөнгөж 40 хуаийг нөхөж байгаа юм. 2012 өнд манай нам Засгийн эрх барьж байхдаа уул уурхайн орлогоос иргэддээ хүртээх зорилгоор "Хүний хөгжил сөн"-гаар дамжуулан сар бүр 21000 төгрөг олгож, ахмад настан, хөгжлийн “бэрхшээлтэй иргэдэд 1,0 сая төгрөг, оюутнуудад хоёр жил дараалан 500,0 мянган төгрөг еургалтын төлбөрт олгосон билээ, Энэ арга хэмжээнд гурван жилийн хугацаанд нийт 1,6 их наяд төгрөг зарцуулсан.

Тэгвэл “Шинэчлэлийн" гэх Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрээр Монголбанктай хамтран 4,0 их наяд төгрөгийг цөөн хэдэн компанид маш бага хүүтэй олгосон боловч үр дүн нь гарсангүй, Иргэдийн дийлэнх нь тэтгэвэр, цалингийн зээлтэй амьдралаа тарчигхан эалгуулж байна, 2014 онд эхний өсөн сарын байдлаар 196 мянган тэтгэвэр өвагч ахмадууд 351,3 тзрбум төгрөгийн тэтгэврийн 259,7 мянган ажиллагсад 1,4 их наяд төгрөгийн цалингийн эээлтзй байна.

Сүүлийн хоёр жилд хүнсний  гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд иргэд 550,0 гаруй тэрбум төгрөг илүү төлеөн төөцөө гарч 1 байна, Ингэхээр аль нам, хэний тэргүүлсэн Засгийн газар иргэдийн төлөө ажилласан бэ гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байгаа юм.

Эрхэм хүндэт журмын нөхөд өө, Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдаан өнгөрсөн оны арваннэгдугээр сарын 28- ны өдөр хуралдаж, Шийдлийн 'Засгийн газарт хамтран ажиллах саналыг хүлээн авч олонхийн даналаар шийдвэрлэсэн билээ. Энэ шийдөэрийг гаргах тийм ч амар байгаагүй. Улс орны эрх ашиг бүхий л эрх ашгийн дээд эрэмбэд байх зарчмыг л манай нам баримталсан юм.

Эх орныхоо үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, эдийн засаг болон улс төрийн бодлогын алдааны гажуудлыг засч залруулах, хямралын хүнд байдлыг улам лавшруулахгүй зогсоон барих зорилгын үүднээс хамтарсан Засгийн газарт орж ажиллах шийдвэрийг намын хамт олон гаргалаа.

Улс орны эдийн эасагт хямрал нүүрлэсэн ард иргэдийн амьдрал ядуурч доройтсон ийм хүнд үөд манай нам Засгийн гаэарт хамтрахдаа улс төрийн нам, хүчнүүд үндэсний эрх ашгийг урьтал болгон эв нэгдэлтэй байх, ард иргэдийнхээ амгалан тайван амьдрах нөхцөл, нийгмийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгаа сэргээж, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх эорилготойгоор хамтарч байгааг онцлон тэмдэглэж байна.

Тийм ч учраас УИХ дахь манай намын бүлгээс макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, нийгмийн хамгааллын шинэчлэлээр авах арга хэмжээний 50 орчим саналыг боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд манай намаас дэвшүүлсэн 40 гаруй санал эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд туссан юм.

Монгол Ардын Нам хамтарсан Засгийн газарт орсны дараа л эдийн эасгийн бодит байдалтай танилцаж, төсөв санхүү, өр зээл, эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэн бодит мэдээлэлтэй болж, Хөгжлийн банкны зээлийн болон "Чингис" бондын хөрөнгийн ашиглалт зэрэг асуудлыг шалган тодруулах ажлыг эхлээд байна.

Юуны өмнө нэгэнт бий болчихсон эдийн засгийн хямралыг яаралтай эогсоож, иргэн бүрийн нуруунд ачаа болж, цаашлаад улсын аюулгүй байдал заналхийлж буй өрийн дарамтыг арилгаж, өрөөс гарах бодит төлөвлөгөө, хөтөлбөрийг төр, засгийн төвшинд боловсруулан хэрэгжүүлэх, өдрөөс өдөрт ханш нь суларч байгаа монгол төгрөгийн гадаад валюттай харьцах чадавхийг нэмэгдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна.

Түүнчлэн Монгол Ардын Нам Засгийн газарт хамтарснаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, тэнд ажиллагсдын манай намын гишүүд, дэмжигчид, бизнес эрхлэгчдэд хандах хандлага өөр болж байна гэдгийг хүмүүс хэлж ярьж байна, Иймээс манай намын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг, намаас итгэл хүлээлгэж Засгийн газарт танилцуулсан албан тушаалтнууд илүү санаачилгатай, сайн ажиллах хэрэгтэй байна.

Улс төрийн хувьд манай нам сөрөг хүчин байсан бол засгийн эрх баригч намын байр сууринд шилжлээ. Хэдий хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа боловч төр, засгийн алдаатай бодлого, буруу шийдвэрийг ард түмнийхээ өмнөөс буруутган шүүмжилж, таслан зогсоох улс төрийн үүргээ Монгол Ардын Нам хэрэгжүүлж ажиллана, Монгол Ардын Намын XXVII Их хурал хуралдаж, намын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна.

Намын Удирдах Зөвлөлөөс УИХ дахь Намын бүлэг, аймаг нийслэлийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж улс орны эрх ашгийг дээдэлсэн үндэсний зөвшилцлийг Намын даргын төвшинд таван удаа, Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд зургаан удаа хийв. Өнгөрсөн оны “Эх орончдын өдөр”, Монгол Ардын Намын 93 жилийн ойн баяраас хойшхи нэг жилийн хугацаанд манай нам нэлээд ажлыг хийж гүйцэтгэлээ. Удирдах ажилтны улсын зөвлөлгөөнийг “Нэг зорилго-Нэг баг" уриан дор Улаанбаатар хотноо хоёр өдөр зохион байгууллаа,

Мөн төвийн бүсийн зөвлөлгөөнийг Сэлэнгэ аймагт, Зүүн бүсийн зөвлөлгөөнийг Дорнод аймагт, Хангайн бүсийн зөвлөлгөөнийг Орхон аймагт, баруун бүсийн зөвөлгөөнийг Улаанбаатар хотод, Нийслэл болон хотын дүүргүүдийн идэвхтэн, сонгуультнуудын зөвлөлгөөнийг Найрамдал зусланд тус тус зохион байгуулсан, Удирдах Зөвлөлийн гишүүд, УИХ дахь Намын бүлгийн гишүүд, улс төрийн ажилтнуудаас бүрдсэн баг, бүрэлдэхүүн 21 аймаг, 330 гаруй сум, нийслэлийн дүүргүүдэд ажиллан намын бодлого, хөтөлбөрийг олон нийтэд сурталчилж, энэ хүрээнд 5000 гаруй сонгогч болон намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж санаа бодлыг сонсчээ.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлөөс тогтмол зохион байгуулдаг “Ардын индэр" уламжлалт уулзалтыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд тоггмол зохион байгуулж, 300 гаруй сонгогч иргэд үг хэлж, санал бодлоо хүргэжэээ. Өнгөрсөн хугацаанд  тохиосоналиваа баяр еслол. тэмдэглэлт өдөр, нам болон төр нийгмийн зүтгэлтний мэндэлсэн ой төдийгүй цаг үеийн шаардлагатай улс төрийн ажиллагааг ч Ардын Нам ард түмэнтэйгээ хамт зохион байгуулж, сонгогч олонтойгоо ойрхон ажилласан.

Намын идэвхтэн, сонгуультнууд, гишүүд, дэмжигчид болон сонгогч олон түмэнтэйгээ ийнхүү тогтмол уулзаж, тэдэнд намаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, Улсын Их Хурал дахь Ардын намын бүлгээс баримталж байгаа бодлого, байр сууриа байнга танилцуулж, сонгогчдын санаа бодлыг сонсож ажиллах нь намын ажилд шинэ санал санаачлага, бидэнд эрч хүчийг өгч байсныг тэмдэглэхэд таатай байна.

Эрхэм хүндэт журмын нөхөд өө

Улс төрийн ээлжит сонгууль болтол яг нэг жил гурван сарын хугацаа үлдлээ. Та бид намын бодпого, улс төрийн шийдвэрээ олон түмэнд хүргэх, намынхаа уйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрт сонгогчдын санаа бодлыг тусгах ажлыг сонгуулийн бэлтгэлтэй холбож, өргөн цар хүрээнд зохион байгуулах хэрэгтэйг намын идэвхтэн, сонгуультнууд, гишүүд, дэмжигчдэдээ сануулж байна.

Намынхаа эв нэгдлийг хадгалж, намын дотоод шинэчлэлийг үргэлжүүлж, улс төрийн бодлого шийдвэрээ гишүүн, дэмжигч төдийгүй сонгогч нэг бүртээ хүргэж ажиллах, өмнө гаргасан алдаа эндэгдлээ давталгүй амжилт, ялалтыг буухиалан улс төрийн тогтвортой байдал, үндэснийхээ язгуур эрх ашгийг ямагт дээдлэн ажиллахыг намын идэвхтэн, сонгуультнууд болон нийт гишүүддээ хандан Намын даргын хувьд уриалж байна.

Энэ ялдамд 2014 оны ажил үйлсээрээ Монгол Ардын Намын шилдэг намын хороод, улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар шалгарсан нийт хамт олонд чин сэтгэлийн баяр хүргэе, Эх орон, төрт ёс, тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг эгнэгт эрхэмлэн дээдэлдэг, агуу түүхтэй Монгол түмэндээ, итгэл үнэмшил нэгт журмын нөхдөдөө, Монгол Ардын Намын 94 жилийн ой, Эх орончдын баярын халуун мэндийг дахин хүргэж та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.