ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
2015.05.15

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтад зөрчил илэрчээ

Үнэ тогтворжуулах хөтөлбөр гурван их наяд төгрөгийг баталсан боловч энэ мөнгө хэдэн компанийн бизнесийг дэмжиж шанг нь ард түмэн үнийн өсөлтөөр хүртсэн гэх асуудал бий.

Тэгвэл шийдлийн засгийн газрын үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зарцуулалтыг шалгаж эхний ээлжид 40  тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ.

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан: Үнэ тогтворжуулах хөтөлбөр дээр  манайхаас бол хяналт шалгалтыг хийсэн байгаа. Үүнээс бол цемент арматур нийлүүлэгч дээр тодорхой нэр бүхий компаниуд дээр 40 гаруй мянган төгрөгийн зөрчил илэрсэн.

Хариуцлага тооцох субьект нь Барилга хот байгуулалтын яам учир хариуцлагын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдад хүргүүлээд хяналт тавьж ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?