Хөрөнгийн үнэлгээний дүнг танилцуулж, зөвшилцөх ажил үргэлжилсээр байна
2024.04.27

Хөрөнгийн үнэлгээний дүнг танилцуулж, зөвшилцөх ажил үргэлжилсээр байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нийт 158 га газрыг цогцоор төлөвлөхөөр зорьж буй.

Газар чөлөөлөлтөд 2.206 нэгж талбар өртөж байгаа бөгөөд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, айл өрхийн хөрөнгийн үнэлгээг хийж, иргэдэд танилцуулж, зөвшилцөх ажил үргэлжилсээр байна.

Одоогийн байдлаар айл өрхийн хөрөнгийн үнэлгээ хээрийн судалгаа, хэмжилтийг 1.262 нэгж талбарт буюу 55.8 хувьд хийжээ. Иргэдийн бичиг баримтын бүрдэл дутуугаас хөрөнгийн үнэлгээний зөвшилцөх ажил удаашралтай явж байна. Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй өнгөрсөн долоо хоногоос зөвшилцөж эхэлсэн бөгөөд нийт 53 иргэнд танилцуулахад, гарын үсэг зурж зөвшөөрсөн байна.

Ташрамд, Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Ингэснээр тухайн бүсийн агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлыг цогцоор шийдэж чадах юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан