"Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл" оюунлаг залуусын эко аялал болно
2015.06.02

"Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл" оюунлаг залуусын эко аялал болно

Та бүхнийг Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос нийт гишүүд, дэмжигчдийнхээ идэвхи хамтын ажиллагааг сайжруулах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх  зорилтын дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Явган аялал”-д урьж байна. 

Энэ жилийн “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ: ОЮУНЛАГ ЗАЛУУСЫН ЭКО АЯЛАЛ”-ыг 6 дугаар сарын 6-наас 7-ны амралтын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Аялалын зорилго нь шинжлэх ухааны ололт амжилт, судлаачдын судалгааны ажлын үр дүн нь аж үйлдвэр практикт хэрхэн нэвтэрч байгаатай танилцах, нөгөө талаас залуу судлаач нарт судалгааныхаа ажлын үр дүнг аж үйлдвэржүүлэх сэдлийг бий болгох, шинэ бүтээл гаргах, инновацилаг шинэ санааг олоход нь  оюуны дэмжлэг үзүүлэх юм байна.

Энэ удаагийн аялалыг МЗЭХ-ны дэргэдэх Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо болон Технологи, Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу