Баярсайхан.Г Батсуурь.Ж Бямбацогт.С Баасанхүү.О Батцогт.Д Одонтуяа.С Содбаатар.Я 2015.06.26 | Сайт: Vip76.mn

Засгийн газар хүүхдүүдийнхээ төлөө 60 тэрбум төгрөг ол

Засгийн газар хүүхдүүдийнхээ төлөө 60 тэрбум төгрөг ол
Цэцэрлэгийн хүртээмж муу учраас уг хуулийн төслийг санаачлах болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж шууд эцсийн хэлэлцүүлэг рүү шилжүүллээ. Ингээд уншигч танд гишүүдийн онцлох байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хамгийн гол нь энэ хуулинд чинь хүүхдийн байр хоол зэргийг зохицуулсан стандарт байхгүйгээр оруулж ирж байна. Үүнийгээ шийдээчээ.

Үнэхээр хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал дээр анхаарч ажилья гэсэн шаардлагыг бид тавьсан. Энэ дагуу холбогдох байгууллагаас саналууд авса. Стандартчилал хэмжилзүйн газар болон Мэргэжлийн хяналтын газраас санал авсан.”

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Үнэхээр нийгэмд үүсээд байгаа  асуудлыг яг энэ арга замаар шийдэх үү гэдэг дээр саналын зөрүүтэй байх шиг байна. Өнөөдөр улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 50 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадхгүй байгаа нь ойлгомжтой. Харин энэ арга замыг шийдэхийн тулд гишүүдээс санал авч байгаа л даа. Жишээ нь 1-3 насны хүүхдийг эцэг эх нь харсан тохиолдолд ажилласан жилд тооцуулах, авч байсан цалинг нь олгох зэрэг хуулийн төсөл санаачилсан”

УИХ-ын гишүүн  О.Баасанхүү: Аль болох популист хууль битгий гарчихаасай гэж бодоод байгаа. Асрамжийн газрын хүүхэд харж байгаа хүмүүст дэмжлэг туслалцаа байдаггүй. Гэтэл хүүхэд харах үйлчилгээний хажууд хэд дахин гэр бүлийн амьдрал үүсгээд явж байгаа.

Эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авна гэж хуулийн төсөлд суулгасан байна. Хүүхэд харагчийг ямар шалгуураар зөвшөөрөл олгох юм бэ? Долоон буудлын Дондог эмээ таван ачаа тойруулж суулгачихаад улсаас 500 мянган төгрөг аваад сууж байвал яах вэ?

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Засгийн газар хүүхдүүдийнхээ төлөө 60 тэрбум төгрөг олох ёстой, ол. Нийгмийн баялгийг хүүхдүүдэд тэгш хуваарилах ёстой. Манай Чингэлтэй дүүрэгт цэцэрлэгийн асуудал үнэхээр хүнд байна. Сонгогчид цэцэрлэгтэй болох асуудлыг байнга хэлдэг.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Хүүхэд харах үйлчилгээний хуулийн гол зорилго нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах хууль. Аав, ээжид нь бэлэн мөнгө өгвөл тэр мөнгө гурил, будаа болоод хүүхдийн аюулгүй байдал хангагдахгүй хэвээр үлдэнэ.

Энэ хууль батлагдана гэсээр хоёр жил шахам боллоо. Нийгэмд хүлээлт үүсгэсэн хууль. Би 4-5 хүүхэд харахаар ээж, аавтай нь тохироод хууль гарахыг хүлээж байна гэж намайг Ховдод очиход хүн хэлж байна гэлээ.

УИХ-ын гишүүн  Ж.Батсуурь: Дөнгөн данган стандартад хүрч ядаж байгаа цэцэрлэгүүдтэй болсон. Өчнөөн жил сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын тухай яриад, арай гэж стандартад нийцүүлэх гэж байтал ахиад самарч болохгүй л дээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ер нь энэ сонгуультай холбоотой ш дээ. Анх гарч ирэхдээ хүүхдүүдийнхээ асуудлыг шийднэ гэж гарч ирээд сонгогдсоны дараа юун сонгууль гээд яриад байж болохгүй шүү дээ”