Баасанхүү.О Одонтуяа.С Тэмүүжин.Х Батхүү.Г 2015.06.26 | Сайт: Vip76.mn

Ял, шийтгэлээр айлгахаас илүүтэйгээр "хариуцлагажуулья"

Ял, шийтгэлээр айлгахаас илүүтэйгээр "хариуцлагажуулья"
Төрийн ордон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.

Тухайлбал, архи ууж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүүхдийн эрх зөрчсөн зэрэг үйлдлийг гаргавал тухайн иргэнд торгууль ногдуулна. Хэрвээ торгуулиа төлөх мөнгөгүй бол нийгэмд тустай ажил хийлгэнэ гэх саналын томъёолол олонхийн дэмжлэг хүлээлээ.

Мөн жирэмсэн эмэгтэй, эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, 50-иас дээш настай эмэгтэй, 60-иас дээш настай эрэгтэйд нийтэд тустай албадлагын арга хэмжээ авахгүй гэсэн саналын томъёолол олонхийн дэмжлэг хүлээлээ.

Ингээд гишүүдийн зарчмын зөрүүтэй саналууд дээр хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Батхүү

"Зөрчлийн тухай хуулиар 260 орчим хуулийн холбогдох хэсгий төрөлжүүлэн нэгтэж байна. Үүнийг байгууллага болгон дээр бүртгэх боломжтой ч нэгдсэн санг хэрхэн төвлөрүүлэх нь сайн харагдахгүй байна. Зөрчлийн статистик судалгааг хэрхэн нэгтгэж, үнэлэлт дүгнэлтийг хийж цаашдаа бууруулах арга хэмжээг хэн яаж зохион байгуулах механизмууд нь яаж илэрч байгаа вэ гэдгийг асуух гэсэн юм”

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

“Монголбанкнаас ирсэн албан бичгээр “Зөрчлийн хуулийн заалт нь банкны хууль тогтоомжтой зөрчилдөөд байна гэж дэлгэрэнгүй бичсэн. Зарим заалт нь Монголбанкны бүрэн эрхтэй зөрчилдсөн заалтууд байна”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

“Зөрчлийн хуулийг дэмжиж байна. Гэхдээ хэвлэл мэдээллийнхэн гомдлоод байгаа зүйлийг нь бодмоор юм байна. Тэр салбарынхан хэцүү шүү . Өөрсдөө мөнгө олж, зар суртчилгаагаар арай чүү амьдардаг. Гэтэл энэ зүйл дээр нь зөрчил гээд хааж, хасна гэдэг болмооргүй байга юм”

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

“Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн шүүмж хэлэлцүүлэг өрнүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтнуудыг хардаж сэрдэх, санаа бодлоо илэрхийлэх зэрэг маш олон зүйлүүдийг гэмт хэрэг гэж үзэн хардах гээд байгаа юм.”