Галсандорж.Д Галсандорж.Д 2015.10.12 | Телевиз: Bloomberg TV Mongolia

Эрчим хүчний асуудлаас шалтгаалан экспорт буурч байна

Монголын экспортлогчдийн холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж

Бизнесийн хэмнэл хөтөлбөрийнхөө энэ хэсэгт уул уурхайн мега төслийн үр өгөөжийн талаар Монголын экспортлогчдийн холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой ярилцаж байна.

Салбарын хувьд өнөөгийн хамгийн тулгамдсан зүйл юу  байна?

-Уул уурхайн салбарын чиглэлээр уул уурхайн яамнаас уул уурхайн хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох, уул уурхайн салбарт 2025 он  хүртэл баримтлах бодлого гарсан. Энэ бодлогыг хүрээнд  ашигт малтмалын тухай хуульд 4-5 удаа нэмэлт өөрчлөлт орлоо. Энэ хүрээнд алтны салбарыг эрчимжүүлэх, алтны олборлолт, Монгол банканд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээ авч байна.

Мөн тусгай зөвшөөрлийг сүүлийн дөрвөн жилд хорьсон байсныг энэ оны нэгдүгээр сараас эхлэн өргөдлөөр, дуудлага худалдаагаар олгох үйл ажиллагаа явагдаж байна. Гэхдээ удаашралтай байгаа асуудал бий. Нөгөөтэйгүүр уул уурхайн мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой ажлууд хийгдэж байна. Зарим нь үр дүнтэй ч зарим нь үр дүнд хүрээгүй гэрээ хэлэлцээрээ дахин хийх шаардлагатай ийм тулгамдсан үе болж байна.

Мөн гадаад зах зээл дээр манай экспортын гол түүхий эд ялангуяа зэсийн, нүүрс, төмөр, жоншны үнэ уначихсан. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй, эргэлтийн хөрөнгийн асуудлаас болоод үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаа ихээхэн буурсан байна. Энэ оны уул уурхайн экспортын орлогын төлөвлөгөө тодорхой хувиар тасрах хандлага ажиглагдаж байна.

Алт олборлогчдын хувьд уул уурхайн сайдын тушаалаар тодорхой хэмжээний дэмжлэг өгөөр болсон. Гэвч алт олборлогч компаниудын зүгээс оройтсон шийдвэр байна гэсэн саналтай байсан. Таны хувьд?

-Алт олборлогчдын хувьд хуулийн өөрчлөлтөөр хэрвээ алтаа монгол банкинд тушаавал нөөц ашигласны төлбөрийг 10 хувь байснгы 2,5 хувь болгож бууруулсан. Энэ бол алт олборлогчдод үзүүлсэн томоохон тусламж, дэмжлэг. Нөгөөтэйгүүр компаниудын эргэлтийн хөрөнгө хомс байна.

Тиймээс хүчин чадлаа нэмэгдүүлэх, одоо ажиллаж байгаа үйлдвэрийн үйл ажиллагааг идэвхижүүлэхтэй холбоотой санхүүжилт хэрэгтэй байсан. Энэ санхүүжилтийг өнгөрсөн жилээс эдийн засгийн яам, Монголбанк, уул уурхайн яам шийдэх талаар яриад зарчмын хувьд 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийд гарсан ч олгох процесс нь их удаан байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...