Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2015.10.01

Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байна

Зэсийн үнэ сүүлийн зургаан жилийн хамгийн доод үнэд хүрлээ. Төсөвт зэсийг тэнцвэржүүлэх үнийг 6354 ам.доллараар тооцсон тул тодотгол зайлшгүй хийн зарлагаа хумих шаардлагатай болж байна.

Улсын төсвийн 20 орчим хувийг бүрдүүлдэг зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байна. Зэсийн гол үйлдвэрлэгч Эрдэнэт үйлдвэрийн орлого Дэлхийн зах зээлээс шууд хамаардаг. Зэсийн үнэ тодорхой үе шаттай унах үед Монгол улсын төсөвт орлого тасардаг. 1998 онд 2600 ам доллараас 1910 ам.доллар, 1995-2000 онд 1500 ам.доллар унасан бол.

2007 онд 1700 ам.доллараас 5149 ам.доллар, 2014 онд 8821 ам.доллар  байсан бол 2015 оны байдлаар 5624 ам.доллар болтол огцом унасан байна. Харин одоо 4920 ам.долларт хүрсэн. Судалгааны таамаглалаар зэсийн ханш оны төгсгөл гэхэд дахин 13 хувиар дахин буурч тонн тутамдаа 4800 ам.долларт хүрч магадгүй болжээ. Энэ нь БНХАУ үйлдвэрлэлээ хумисантай шууд холбоотой.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа:

- Мэргэжлийн олон улсын байгууллагууд үнийн уналтын мөчлөг саарах шатандаа орлоо гэж өнгөрсөн жил ярьж байсан. Зэсийн үнэ 5000 ам.доллараас буухгүй гэсэн таамаг байсан ч одоо бол буурсаар байгаа саарах шат зогсоогүй л байгаа.

Зэсийн зах зээлийн гол хэрэглэгч болсон БНХАУ болон Америкийн үйлдвэрийн салбарын үзүүлэлт огцом уруудаж байна. Боловсруулсан зэсийг барилга электроник, үл хөдлөх хөрөнгийн салбарт эдийн засгийн ач холбогдол бүхий салбарын үйлдвэрлэлд ашиглаж байгаа бөгөөд дэлхийн нийт зэсийн хэрэглээний 40 хувийг Хятад улс дангаараа эзэлж байна.