Д.Галсандорж: Нүүрсний үнэд Хятадын дотоод зардлууд, импортын татвар нөлөөлдөг
Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2014.09.25

Д.Галсандорж: Нүүрсний үнэд Хятадын дотоод зардлууд, импортын татвар нөлөөлдөг

Экспортын бүтээгдэхүүний үнийн талаар хувийн хэвшлийнхэн хэлэлцлээ.

Манай улс эрдсийн бүтээгдэхүүнийхээ үнийг гадны жишгээр тогтоодог. Энэ бол өрсөлдөх чадварыг бууруулах экспортыг багасгаж байгаа гол шалтгаан гэж хуралд оролцогчид онцолсон байна. Тиймээс тэд эдийн засгийн хүндхэн байдалд ороод байгаа энэ салбарыг босгохын тулд жишиг үнийг шинээр тогтоох хэрэгтэй гэж үзсэн байна.

Олон улсын  жишгээр тогтоодог үнээс болж ААН-үүд хуримтлагдсан өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоох хүртэл нөхцөлд хүржээ. Хайлуур жоншны салбарт өнгөрсөн онд л гэхэд татвараа төлж чадахгүйд хүрч шүүх рүү хэрэг нь шилжсэн 10 компани байна. Тэд бүгд гадаадын жишгээр тогтоогдсон үнээс болж хуримтлагдсан өрөнд оржээ.

Манайд хайлуур жоншны салбарт 130-аад ААН ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхтэй компани бий. Гэхдээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа нь 50 ч хүрдэггүй аж. Хайлуур жоншны экспортыг нэмэх дотоодын компаниудаа алдагдалгүй болгох олон арга байгааг жоншны холбооныхон хэлж байна. Нүүрсний салбарт ч мөн яг ийм бэрхшээл тулгарснаас экспорт огцом буурч байгааг тайлбарлаж байлаа.

Эдийн засгийн хүндхэн байдалд ороод байгаа энэ салбарыг босгохын тулд жишиг үнийг шинээр тогтоох хэрэгтэй

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж “Хятадын эксколын гаргаж байгаа нүүрсний үнэ бол ихэвчлэн хятадын хойд хэсгээс нүүрс олборлон худалдаалж буй компаниудын үнээр тогтдог. Экспортлогч учраас манай үнэ байгаа хэдий ч тэр үнэд Хятадын дотоодын зардлууд, импортын татвар, гаалийн хураамж, НӨАТ зэрэг нөлөөлдөг” гэлээ.

Манай улс гадны үнийг жишиг болгож дотоодын компаниудаа унагааж байгааг тэд шүүмжилсэн юм. Тиймээс олон улсын жишгээр эрдсийн  бүтээгдхүүний жишиг үнийг  тогтоох хэрэгтэй байгааг Монголын уул уурхайн үндэсний Ассоциаци, Монголын Экспортлогчдын холбоо, Монголын жоншны холбоо болон Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүд энэ удаагийн хурлаар онцлон хэлэлцлээ.

                        -Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү