Энх-Амгалан.Л 2015.10.27 | Сонин: Ардчилал

280 Орчим оюутан тэтгэлэгт хамрагджээ

280 Орчим оюутан тэтгэлэгт хамрагджээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн оюутнуудад зориулан “Оюунлаг Хөвсгөлчүүд" ‘оюутны тэтгэлгийг дөрөв дэх жилдээ олгох гэж байгаа талаар мэдээллээ. Өнгөрсөн гурван жил нийт 200 орчим сая төгрөгөөр 280 орчим оюутан дээрх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байжээ.

Тэтгэлэгт хамрагдах оюутныг шалгаруулахдаа Их, дээд сургуульд суралцаж байгаа голч дүнгийн үзүүлэлт, сурлага, спорт, урлагийн амжилт, нийгмийн чиглэлийн ажлуудад оролцсон байдал, гадаад дотоодын олимпиадад амжилт үзүүлсэн болоод амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, 2-оос дээш оюутантай өрхийн оюутан зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харьцуулан тэтгэлэг олгох юм байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгаас нийт 11 мянга орчим оюутан нийслэл болон бусад аймгуудад байгаа Их, дээд сургуульд суралцдаг аж. Тэдний ихэнх нь дотуур байранд амьдардаг, мөн дотуур байранд орж чадалгүй байр хөлслөх нөхцөл байдал үүсдэг аж. Харин сургалтын төрийн санд тэр бүр хамрагдах боломж байдаггүй учраас олон асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн олгодог оюутны тэтгэлэг ихээхэн нэмэр болдог гэж эцэг эхчүүд хэлсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Би гишүүний цалингаараа "Оюутны сан" байгуулаад жил бүр шилдэг 50-100 оюутны сургалтын төлбөрийг 2012 оноос хойш өгч байгаа. Энэ сангийн үйл ажиллагаанд зөвхөн УИХ-ын гишүүний цалин хүрэлцдэггүй. Жил бүр 60-100 сая төгрөг хэрэг болдог. Гэхдээ тэтгэлэгт хамрагдахыг хүч байгаа бол удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг enkhamgalan.mn гэсэн сайтаас авч болно" гэсэн юм.