2015 оны шилдэг залуу эрдэмтэд тодорч эхэллээ
“Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал
2015.11.06

2015 оны шилдэг залуу эрдэмтэд тодорч эхэллээ

Залуу  эрдэмтэн судлаачдын дунд уламжлал болгон зохиодог “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал энэ өдрүүдэд салбар тус бүрээр болж байна.

Энэ жилийн “Хүрэл тогоот” техник технологийн салбарын бага хурал өнгөрсөн сарын 22-нд эхэлж, салбаргаа тэргүүлэх ахмад эрдэмтэд болон 120 гаруй залуу судлаач оролцов.

 Тодруулбал, Монгол Улсын их, дээд сургууль, хүрээлэн төвүүдийн судлаачдаас гадна Aвстрали, БНЭУ, Франц, БНСУ, БНХАУ, ОХУ-д сурч байгаа судлаачид идэвхтэй оролцлоо.

 Тус бага хуралд Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд, Технологи, суурь судалгааны салбар гэсэн хоёр чиглэлээр илтгэл хэлэлцүүлснээс тэргүүн байрт Австралийн Адэлейди их сургуулийн, Химийн инженерийн сургуулийн докторант оюутан Батмөнхийн Мөнхбаяр “Solution Processed Graphene Electrodes for Perovskite Solar Cell”, ДЭД байранд Монгол Германын Технологийн дээд сургуулийн багш Баасанжавын Дашдэлэг “Rotational Effects on Two-Dimensional Electron Gas” шалгарчээ.

Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс ТЭРГҮҮН байранд ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, докторант Мягмарын Бурмаа “Development analysis for Mobile Sector in Mongolia”, ДЭД байранд ШУТИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Цагаанчулууны Мөнх-Эрдэнэ “Computational Fluid Dynamic Validation of Effective Wind Harvesting Method and its Application in Mongolia” бүтээл шалгарлаа.

Шалгарсан бүтээлүүдээс Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БШУ-ны Сайдын залуу судлаачдын дөрвөн сая төгрөгийн Грантад нэр дэвшүүлэх юм байна.