Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.11.02

Оны залуусын даацтай лекц “Next stop” наадмын чансааг дахин баталлаа

Төрийн ордны Их танхимд МЗХ, “Залуу удирдагч сан“ хамтран зохион байгуулдаг “Next Stop-2014”наадмаас тодорсон нийгэм -улс төр, эдийн засаг-бизнесийн салбарын шилдгүүдийн “Оны Залуу” лекц амжилттай болж өндөрлөлөө.

 2014 оны “Оны залуу”-аар шалгарсан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн”, mm+BRANDING=MM сэдвээр сонирхолтой лекц танилцуулсан юм.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Ирээдүйн Монголын хөгжлийн хандлага ямар байх вэ? түүний төлөө бид юу хийх ёстой вэ гэдгийг оюутан залуустаа сонирхолтой байдлаар тайлбарласан юм. Тэрээр “Дээд боловсролын чанарын шинэчлэл болоод зорилго нь үнэ цэнийг бий болгож, ухаалаг ард түмнийг төрүүлэхэд оршиж байна. Өөрөө хэлбэл өөрийнхөө оюун ухааныг үнэлж чаддаг ийм ард түмэнтэй болохын төлөө боловсролын шинэчлэл хийж байгаа” тухайгаа ярьлаа.

Харин бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу” UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин “mm+BRANDING=MM” гэсэн сэдвээр лекц уншиж “Бид бол “БИ” гэсэн компанийхаа эзэд. Өнөөдрийн ертөнцөд оршин тогтнохын тулд хийх хамгийн чухал зүйл бол өөрийн гэсэн брэндийг бий болгох МАРКЕТИНГ хийх явдал юм” гэдгийг онцоллоо.

Оны залуусын даацтай лекц

    “Оны залуу”-аар тодорсон эдгээр эрхмүүдийн лекц нь энэ оны олны анхаарлыг хамгийн их татсан, өргөн хүрээг хамарсан лекц болсон бөгөөд 1000 гаруй оюутан, залуучууд цугласан тус лекц нь шинэ санаа, сонирхолтой мэдээ мэдээллээр дүүрэн байлаа. Энэ нь  “Next stop”–ын ээлжит шалгаруулалт нүдээ олсон гэдэг нь “Оны залуу” хоёр эрхмийн даацтай илтгэлүүдээс харж болохоор байв.

    Энэ үеэр азтан тодруулах сугалаа зохиогдсон бөгөөд залуус “Next Stop 2013”наадмын нийгэм улстөрийн салбарын ”Оны залуу” Ц.Оюундарь, эдийн засаг, бизнесийн салбарын Т.Лхагвадорж нарын гарын бэлэгний эзэд болсон юм. Мөн уг лекцэнд оролцсон залуус “Оны залуу”-аас өөрсдийн сонирхсон асуултандаа хариулж авч, чөлөөт ярилцлага хэлбэрээр лекц цааш үргэлжилсэн юм.

    Тус лекц жилээс жилд цар хүрээгээ улам тэлж, чанар чансаа нь сайжирч, оюутан залуучуудын сонирхлыг татсан, хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болж буй. Энэ удаагийн “Оны залуу”-ын лекц амжилттай болохыг зэрэгцүүлээд 2015 оны “”Next Stop наадмаас тодрох “Оны залуу”-чууд хэн байх бол гэсэн таамаг эхнээсээ яригдаж, хүмүүсийн сонирхлыг татаж эхэллээ. 

“”Next Stop наадмын “Оны залуу”