Монгол Улс түүхий эдийн бааз шиг амьдраад байвал  байнгын хямралтай байх болно
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.10.08

Монгол Улс түүхий эдийн бааз шиг амьдраад байвал байнгын хямралтай байх болно

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Сургууль, цэцэрлэгүүд шинээр ашиглалтад орж, сургалтын чанарт ч ахиц гарч байгааг мэргэжлийн хүмүүс онцолж буй. Энэ бүхэн боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлтэй холбоотой байх?

-Сургалтын орчныг сайжруулах чиглэлээр урьд хожид байгаагүй хөрөнгө оруулалтууд орж байгаа. Ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийн ашиглалтад орж байгаа барилгын тоо эрс нэмэгдсэн. Аль болох сурагчдын суралцах орчинг сайжруулъя гэдэг энэ чиглэлийг Засгийн газар, УИХ мөрдлөг болгоод ажиллаж байна. Сургалтын хэрэглэгдэхүүний гүнзгий дутагдалтай байсан. Хүүхдүүдэд зөвхөн ном, дэвтэр, харандаа, багшид самбар, шохой л байдаг байлаа.

Ийм орчинд олон жил сургалт явууллаа шүү дээ. Бид “Авьяас” хөтөлбөрөөрөө дамжуулаад хүүхдийн хөгжлийн хэрэглэгдэхүүнийг асар их нэмэгдүүлсэн. 100 гаруй клуб улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа хүүхдүүд 110 хувьтайгаар дугуйлан секцэд хамрагдаж байна. Өнгөрсөн хугацаанд 220 гаруй лабораторийг ашиглалтад оруулсан.

Сургалт явуулахад зөвхөн номон дээрээс унших биш өөрөө хийж сурдаг тэр суралцахуйн үйлийг хийхэд физик, компьютер, химийн туршилтын лаборатори зайлшгүй хэрэгтэй. Үр дүнг нь харж байж шинжлэх ухаанд итгэж, ойлгодог. Урьд өмнө боловсрол гэж юу байсан бэ гэхээр юуг мэддэг байх вэ гэдэг даалгавар өгдөг байсан бол одоо юу мэдэхээс гадна юуг чаддаг байх вэ, ямар хүн болох вэ гэдэг болсон.

Мэдлэг+чадвар+хүмүүжил=боловсролын хөтөлбөр буюу чадамжтай, чаддаг хүн, чанартай боловсрол. Энэ бол дэлхийд өрсөлддөг боловсрол. Ийм байдлаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын шинэчлэл хийгдэж байна.

-Сүүлийн үед дээд боловсролын салбарт олон асуудал хөндөгдөж байна. Оюутнуудын тэтгэмж, сургалтын төлбөр, смарт картны асуудлууд байна. Хэдэн жилийн өмнө манай их, дээд сургуулиуд дэлхийн чансааны жагсаалтын 10000 дугаар байрт орж байсан. Одоо тэр байр хэр урагшилсан бэ?

-Манай их сургуулиудын чансаа эрс өсч байгаа. Дээд боловсролд бид юуг хийв гэхээр, дээд боловсрол бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр юм гэж томъёолсон. Дээд боловсролоор дамжуулан шинжлэх ухааныг бий болгоё, шинжлэх ухааны орон болъё гэсэн зорилго тавьсан. Мөн чаддаг хүн гаргаж ирье гэсэн ийм гурван зүйлийгдэвшүүлсэн. Эдгээрийг дэвшүүлэхээр сургуулийн зохион байгуулалт, бүтэц, зорилго, хөгжлийн төлөвлөгөө, боловсон хүч буюу хүний нөөц, эрдэм шинжилгээний даалгавар, орчин ямар байх юм гээд олон асуудлаа шийдэх болсон.

Их сургуулийн багш нараас бүрдсэн Дээд боловсролын зөвлөлийг 2012 онд байгуулсан. Уг зөвлөх баг маань хоорондоо ярилцаад алдаа оноогоо хэлэлцсэн. Сургуулиуд нэлээд томорсон. Арван хэдэн сургууль байсныг нэгтгээд тав болгосон. Хориод сургууль байсныг нэгтгээд зургаа болгосон. Гэх мэтээр нэгтгэхээр сайн багш нар хоорондоо хамтарч ажиллах боломж олдсон. Өмнө нь хамтын ажиллагаагүй болохоор хийж байгаа судалгааны ажлын үр дүн Монгол Улсад гардаггүй, хөгжилд нөлөө үзүүлдэггүй, эдийн засагт хувь нэмрээ оруулдаггүй байсан.

Дэлхий дахин өнөөдрийг хүртэлх энэ хол замыг туулжхөгжиж ирэхдээ дандаа шинжлэх ухааныг ашигласан байдаг. Гэтэл яагаад бид ашиглаж чаддаггүй юм. Ашиглах болохоороо зөвхөн олон улсад гарчихсан, багцлагдсан, бүтээгдчихсэн зүйлсийг л авдаг. Өөрсдөө хувь нэмрээ оруулж чадахгүй байна гэдэг шийдлүүдийг сургууль болгон гаргасан. Гаргасан шийдлүүд богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаа. Яагаад гэвэл зев хандлага тогтчихлоо. Сургуулиуд эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө зардаг боллоо. Лаборатори байгуулагдлаа.

Хөдөө аж ахуйн их сургуулиар л жишээ болгоод ярихад 24 лабораторийг хоёр жилийн хугацаанд байгууллаа. Анагаах ухааны үндэсний их сургууль гэхэд дэлхийд байхгүй лабораторийг өөрсдөө байгууллаа. Тэрэндээ тархи судлалын ажлыг эхлүүлж байна. ШУТИС Биомеханикийн лабораторийг Монголд анх удаа байгууллаа гээд яривал дээд боловсролын салбарт гарч байгаа ахиц, хийсэн ажлаа хэлэхэд бүтэн хоёр өдөр яриад дуусахгүй нь.

-“1000 инженер” төслийг Монголд инженерийн том арми бэлтгэх ажил болж байна гэж үздэг. Явц нь хэр байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар 280 орчим залуу энэ төсөлд хамрагдаад байна.

-Өнөөдрийн байдлаар 280 орчим залуу энэ төсөлд хамрагдаад байна. Энэ тоо богино хугацаанд хүчээ авна. Яагаад гэвэл яг япон сургалтаар, Япон болоод дэлхийн тэргүүлэх инженер бэлтгэдэг сургалтаар одоо зөвхөн ШУТИС дээр гэхэд 200 гаруй залуучууд хичээллэж байна. Арваад төрлөөр Японтой хамтарсан судалгааг эхлүүллээ.

1000 инженер Монголд ямар үр дүн өгөх вэ гэвэл шинжлэх ухааны бүтээлийг технологи болгоход энэ хүмүүс үнэхээр тусална. Германтай нийлээд технологийн сургууль байгуулчихлаа. Германчууд ялгаагүй Монголын шинжлэх ухааны бүтээлийг технологи болгож, үйлдвэрлэл рүү нэвтрүүлэхэд асар их хувь нэмрээ оруулна гэдгийг хэлмээр байна. Дэлхийн технологийн нэг номерын МIТ сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлчихлээ. Энэ сургуультай хамтарснаар Монголын сургуулиудын түвшин эрс дээшээ гарч ирнэ. Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ирэх сард эцсийн гэрээгээ сурчих юм бол МIТ Монгол санаачилга, дэлхийд өрсөлдөх Монгол хүн хөтөлбөр зарлагдана.

Шинжлэх ухааныг бизнес болгож чаддаг шинжлэх ухаанд суурьтай шинэ компаниудыг, шинэ бизнес орчныг бүрдүүлэх ийм төсөл юм. Өмнө нь шинжпэх ухааныг ашиглаад бизнес хийх гэж оролдоод олон хүн дампуурсан, алдсан. Яагаад гэвэл үүн дээр цогц бодлого, цогц харилцаа байхгүй байсан.

Сайн бүтээл гарлаа ч япончуудын хэмжээний сайн инженер, германчуудын хэмжээний технологич байгаагүй, америкчуудын хэмжээний санхүүжүүлэх ухаан нь байхгүй, зах зээлд гаргах мэдлэг дутмаг, олон улсын харилцаанд орж чадаагүй гэх мэтээр хийж чадаагүй асар их ажил байсан л даа. Олон хүн шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийж, олон удаа дампуурснаас үндсэндээ шинжлэх ухаанд итгэл нь алдарчихсан ийм л нөхцөл байдалд бид ажиллаж байна шүү дээ.

Алдаж байгаа газрууд зөндөө байна. Шинжлэх ухаан руу хөрөнгө оруулалт хийгээд дампуурсан төсөл олон байгаа, мэдэж байгаа. Ололт нь хүн төрөлхтнийг удирдаад байна. Тиймээс Монгол Улс сайн сайхан явахын тулд ологч тал руу явах хэрэгтэй. Хоёрхон ялгаа байна шүү дээ. Шинжпэх ухааны ялагч, нөгөөх нь ялагдагч. Ялагч руу орох цогц хөтөлбөрийг дээд боловсролын шинэчлэлээр дамжуулаад бид нар хийе гэсэн. Үүний үр дүн нь маш богинохугацаандтодорхой хэлбэрээр гарч байгаа гэдгийг хэлье. Үр дүн нь юу руу зориод байгаа юм бэ гэдэг нь тодорхой болж эхэлсэн. Энэ бол бидний хамгийн том ололт. Цаашид биддэлхийн шинжлэхухаантай хөл нийлэх бодпогыг тууштай авч хэрэгжүүлнэ.

-Сүүлийн үед дээд боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудпын талаар?

-Смарт карт гэнэ үү, автобус унаа ч гэнэ үү тийм жижиг сажиг зүйл зөндөө байгаа. Өнөөдрийн зовлонгоор манай яам л лав амьсгалахаа больсон гэдгийг хэлье. Гал унтраах ажлаа эзэд нь хийх хэрэгтэй. Асуудал байвал сургуулийн захирал нь шийдээд яв. Тэрэнд нь бид санаагаа чилээн суугаад байвап хэтийн сайн зорилгодоо хүрэх ямар ч боломж байхгүй. Манай салбар бол том. Боловсрол, соёл, шинжлэх ухаан гэсэн бараг сая гаруй хүний оролцоотой салбар. Алдаа дутагдал бий. Гарч байгаа алдаа дутагдал болгоны араас засах гэж явах юм бол маргаашийн том зорилгодоо бид. хүрч чадахгүй.

Энэ яам дээр би ганцхан зарчим хэлдэг. Том зургаа хар, чанартай боловсролын араас явж, чаддаг мэргэжилтэн бэлтгэхийн төлөө дээд боловсролын төлөө зүтгэ, шинжлэх ухааныг үйлдвэрлэл рүү холбох анхны суурийг бэлд гэдэг. Дараа нь үйлдвэрлэл рүү очих төслийг УИХ, Засгийн газар нь шийдээд шийдвэрээ гаргана. Олон шийдвэр үүний ард хүлээгдэж байгаа.

-Монголын ирээдүй, эдийн засаг гээд бүхий л зүйлс шинжлэх ухаанаас хамааралтай болох цаг ирж байна хэмээн үзэж байна уу?

-Монгол Улс түүхий эдийн бааз биш болно. Түүхий эд нийлүүлээд ингээд амьдраад байвал байнгын хямралтай байх нь ээ. Хямрахгүйгээр хорин жил явдаг эдийн засгийг бий болгоё л доо. Япон улс шинжлэх ухааныг ашиглаж эхэлснээсээ хойш үнэндээ бараг 30 жил 15-20 хувийн өсөлтийг хадгалсан улс шүү дээ. Бид нар түүхий эд дээр дулдуйддаг учраас нэг л удаагийн өсөлттэй. Тэр өсөлт нь дараа дараа жилийн маш их зовлонгийн эх үүсвэрийг нээж өгдөг.

Хэтэрхий цамаан болгодог, огт өөр зүйлд анхаардаг болгодог, ямар ч хэрэггүй халамжийн бодлого гаргадаг. XXI зуун магадгүй XXII зуун өөрөө шинэ мэдлэг бүтээж, үнэ цэн тогтоож чаддаг ард түмэн л тайван амгалан аж төрдөг зуун болох нь тодорхой байна. Алсын зорилгоо маш тодорхой тавья. Алсын зорилго бол хүчирхэг Монгол, сайн хөгжил. Сайн хөгжлийн араас л энэ салбар өөрөө хөдлөх ёстой. Энэ салбар хөдлөөд явах юм бол улс орнуудын харах хандлага өөрчлөгдөнө. Шинжлэх ухааныг муулж байгаа хүн зөндөө байгаа. Итгэхгүй хүн ч зөндөө байгаа. Яагаад гэвэл олон удаа бүтэлгүйтсэн учир итгэхгүй шүү дээ.

Мах, арьс, нүүрсээ ухаад амьдрах нь илүү амар санагдаж байгаа байхгүй юу. Анхаарал хаана төлөвлөрөх вэ гэдэг асуудал байна. Өнөөдрийг хүртэл анхаарал түүхий эд дээр үнэхээртөлөвлөрсөн, амьдрал учраас. Анхаарлыг бид шинжлэх ухаан дээр төвлөрүүлэх цаг хугацаа хэрэгтэй байна, ийм цаг хугацааг бид туулаад явж байна. Энэ бол сонголтгүй. Шинжлэх ухааныг бизнес болгож чаддаг бизнес ухаан хэрэгтэй байна.

-Түүхий эд дээрээ хэт төвлөрч, тийшээ бүх анхаарлаа хандуулснаас л эдийн засаг хямарчихаад байна уу, таныхаар?

-Монгол хүчтэй байхдаа түүхий эдээр биш оюун ухаанаар амжилтад хүрч байсан. Хуулиа гаргаж чаддаг байсан. Наад зах нь борцоо хийж чаддаг байсан. Олон хоног дайн байлдаанд явахдаа иддэг хүнс нь хүртэл хөнгөхөн, япл тяпаасаа хамааралгүйгээр хол явж чаддаг байжээ. Унадаг морь нь хүртэл онцлогтой Ер нь бид их том ой санамжтай ард түмэн шүү дээ. Тэр үеийн ой санамж юу вэ гэхээр хүчирхэг байдал. Бид өнөөдөр хичнээн амжилтад хүрч, сайн сайхан зүйл бараг 99 хувьд нь байхад түүндээ сэтгэл ханахгүй байгаа биз дээ. Хэн ч сэтгэл ханахгүй байна. Өчигдөр ямар байснаа бүгд мартаж байгаа байхгүй юу.

Өнөөдрийн энэ сайхан амьдралыг ардчилал авчирч өгсөн шүү дээ. Ардчиллын авчирч өгсөн ололт, амжилтыг харахыг хүсэхгүй байгаа олон хүн бий. Яагаад энэ ололт амжилтаа олж харахгүй байна вэ гэхээр алсад яах вэ гэдэг нь ойлгомжгүй учраас өнөөдөр хүрсэн амжилтаа харахыг хүсэхгүй байна. Тиймээс алсын хараа гэдэг зүйл асар чухал. Алсын хараа бол төрийн хамгийн чухал бодлого.

Бодлого ярихаар хүн болгон сонирхдог зүйлээ оруулж ирээд бодлогыг бодлого биш болгоод байгаа байхгүй юу. Бүгдийг нь хамарсан бодлого гаргаж чадахгүй л дээ. Хөгжлийн бодлого ярья гэхээр за тэгвэл хөдөө аж ахуй ямар байх юм, улс нь ямар байх юм, барилга нь ямар байх юм, газар тариалан нь яах юм, эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь яах гэж байна нам нь ямар байх юм гээд хүн болгон өөртөө хамаатай зүйлийг шингээхийг оролддог. Ингэхээр бодлого гарахгүй. Энэ бол зүгээр л бүх хүний асуудлыг яаж шийдэх тухай л яриа болчихно. Хэтэрхий богино хугацааны юм тавиад байдаг.

Би өнөөдөр хүрсэн энэ зүйлсийг үнэхээр амжилт гэж бодож байгаа. Монгол хүн бүр хөдөлмөрлөж байна. Бүгд хөдөлмөрлөж байгаа учраас их сайн үр дүнд хүрч байна. Энэ хүрсэн амжилтаа чамлахгүйгээр цааш явах нийгэм хэрэгтэй. Цохилтод ордоггүй нийгэм хэрэгтэй. Их итгэл хэрэгтэй. Итгэл гэдэгтэй зэрэгцүүлээд ой санамж гэдэг зүйлийг хэлээд байна л даа.

Хэзээ сайхан амьдардаг вэ гэхээр итгэлтэй үед. Итгэл яаж бий болдог вэ гэхээр ой санамж амь орж байгаа үед. Тийм учраас бид байгаа зүйлээ цаашаа яаж хөгжүүлэх тухай яримаар байна л даа. Өнгөрсөн цаг үеэрээ хүн амьдрахгүй. Өнгөрсөн цагаа дүгнэх амархан. Маргааш нь тодорхойгүй болохоор хямраад байна уу даа гэж харж байна.

-Улстөрчдийн байр байдал, төрөөс явуулж байгаа ажлууд ард түмний сэтгэлд хүрэхгүй байгаа болохоор төрд итгэх итгэл буураад байгаа гэх юм?

Төрд итгэхгүй байна гэдэг чинь эхлээд өөртөө итгэхгүй байгаа байхгүй юу

-Төрд итгэхгүй байна гэдэг чинь эхлээд өөртөө итгэхгүй байгаа байхгүй юу. Өөртөө итгэлтэй хүн төр гэж юу вэ гэдгийг мэддэг. Өөрийнхөө ирээдүйд итгэхгүй байгаа учраас хэн нэг хүн ирээдүйг нь баллаж байгаа юм шиг санагдаад байна ш дээ. Үнэн шүү дээ. Би амьдралаа ингээд аваад явчихна, амьдрал маань төлөвлөгөөний дагуу сайхан явж байна гэж байгаа хүн төр юу хийдэг вэ гэдгийг ойлгох байхгүй юу.

Төр бол үйлчилгээний л байгууллага. Бодлого гаргадаг ч ихэнх нь үйлчилгээний байгууллага. Цагдаа, эмнэлэг, боловсрол, нийгмийн даатгал, татвар ч үйлчилгээ. Төрийг ингэж задпаад төрийн үйлчилгээгээ хар л даа. Нийгмийн л үйлчилгээ, ихэнх нь. Тэгвэл нийгмийн үйлчилгээнд итгэхгүй байна гэж юу байдаг юм.

Яагаад өөртөө итгэлгүй болчихов гэхээр хөгжлийн хараа багадаад байна гэсэн үг. Энийг бодитойгоор дүгнэлгүй цаг хугацаа алдсан л гэсэн үг байхгүй юу. Сүүлийн зуун жилийн амьдралыг бүгдийг нь гүйлгээд харахад монголчууд юун дээр анхаарлаа төвлөрүүлсэн байж вэ гэдгийг харах хэрэгтэй. Анхаарал нь төвлөрсөн зүйлээ амжилттай хэрэгжүүлэх ямар боломж байгаад, яагаад заримыг нь чадахгүй байна вэ гэдгээ л харах хэрэгтэй.

Гэхдээ би хэтэрхий явцуурхаж байж болно. Сонирхлын зөрчил байж болно, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд учраас. Надад юу харагдаж байна вэ гэхээр хөгжлийн суурь платформ бол шинжлэх ухаан юм шүү гэж харагдаад байна. Үүн дээр анхаарлаа хандуулаад бусад бүх үйлчилгээгээ хэвийн  үзүүлээд яваад байвал ард түмэн өөртөө итгэлтэй болно. Айдасгүй болно. Би маргааш ажилтай байх уу, үгүй юу, хоолтой хонох уу, үгүй юу, миний хүүхэд маргааш сургууль, соёлтой байх уу, үгүй юу гэдэг өөртөө итгэлгүй, өрөөлөөс бурууг хайдаг тэр байдал үндсэндээ төрийг итгэлгүй харагдуулж байна.

-Ингэхээр та бүхэн улсын хөгжлийн ерөнхий чиглэлийг олчихсон гэж харж болох уу?

-Надад итгэлтэй нэг зүйл байна. Өнөөдөр энэ их, дээд сургуульд сурч байгаа залуучууд, “1000 инженер" хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучууд, цэцэрлэг, сургуульд сурч байгаа хүүхдүүд тэртэй тэргүй хөгжил гэж юу байдгийг маш сайн ойлгодог хүмүүс болж гарч ирнэ. Барилга байшин, тансаглалаар төсөөлдөг энэ төсөөлөл алга болно. Хөгжил гэдэг оюун ухаан юм гэдгийг ойлгодог болно. Ийм ард түмнийг гаргаж ирэх үндсэн хөдөлгүүрийг бид асаачихлаа. Манай Засгийн газар тийм л зорилго тавьсан. Тэрийгээ хийсэн. Одоо хүмүүс хөгжлийнхөө гарц дээр мэтгэлцэх хэрэгтэй шүү.

Өнөөдөр бидэнд зовлон маш их байгаа. Бидэнд байтугай дэлхийн бүх тэрбумтан, бүх улсын Ерөнхийлөгч нар зовлонтой. Энэ зовлонгоо давах ганцхан арга байна. Өнгөрснөө бага яриад, өнөөдөр бага шаналаад, маргаашийн төлөө зоригтой алхах хэрэгтэй. Тэгвэл энэ бүх зовлонг давна шүү дээ. Тал талд гаслаад шүүмжлээд байх нэг хэрэг. Би алийг нь ч шүүмжилмээргүй байна. Бүх юм яваг л дээ. 

Очих цэгээ л харах хэрэгтэй. Хорин жилийн дараа хаана очих вэ, юу хийж чаддаг ард түмэн байх вэ. Хорин жипийн дараа дахиад л нүүрсээ зөөнө, зэсээ ингэнэ, тэгнэ гэж яриад байвал явахгүй л дээ. Тэр үед нүүрсийг хэрэглэхээ ч болино. Энийг ойлгох хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүч үнэхээр хүчээ авчихлаа. Нараар бүх дэлхий эрчим хүчээ гаргаж авах чадалтай болчихсон. Атомын цахилгаан станцыгяаж ч муулаад тэр улам хөгжинө. Бид нүүрсээ яах юм. Одоо устөрөгчийн машин түгээд ирэхээр нефть хог болж эхэлнэ.

-Монголчууд зөвхөн улс төрд л анхаарал хандуулах юм. Улс төрд байгаа хүмүүсийн зан араншин, гаргаж байгаа үйлдэл нь нийгэмд нөлөөлж, ярианы сэдэв болдог болжээ?

-Тэр нь Монголын ирээдүйд огт сайн, мууг хөтлөхгүй гэдгийг мэддэг л байх ёстой. Дэд сайд байсан ч, байгаагүй ч Монголын ирээдүйд хамаагүй. Тэрийг мэддэг байх ёстой. Тэр нэг агентлаг байна уу, байхгүй байна уу хамаагүй. Хамгийн гол нь Монголын ирээдүйд юу хамаатай вэ гэдэг суурь платформ гэж яриад байгаа, энийг л хөндөхгүй гэдэг зарчмаа тохир л доо. Гаргая л даа.