БНСУ-ын үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийхэн Д.Ганбаттай уулзлаа
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.09.23

БНСУ-ын үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийхэн Д.Ганбаттай уулзлаа

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урилгаар БНСУ-ын Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирал, доктор профессор Жүүн Сиок Сио, Захиргаа болон дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга Ким Сун Жи, Судалгааны төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ким Юүн Ёонг нар өчигдөр албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжилгээний шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, албан хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх асуудлыг харилцан ярилцсан байна. Үүнээс гадна ШШҮХ-ийн лабораторитой танилцсан байна.

Мөн айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөгчид, Монголын ШШҮХ-ийн удирдлагуудын хамтаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай, дараа нь Хууль зүйн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригттой тус тус уулзсан байна.