Төв номын санд 240 гаруй ном хандивлалаа
Нийслэлийн 376 жилийн ой, Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудлын холбооноос санаачилсан бөгөөд НИТХ-аас аяныг дэмжиж хамтран оролцож байгаа юм.
“Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас Улаанбаатар хотын төв номын санд 249 ширхэг ном хандивлалаа. Эдгээр номуудын 140 гаруйг нь НИТХ-ын дарга Д.Баттулга бэлэглэж байгаа юм байна. “Улаанбаатарчууд уншиж байна” аян 11 сарын 07 хүртэл нийслэл хот даяар үргэлжилнэ.
Төв номын санд 240 гаруй ном хандивлалаа