УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.11.10

Энэ хэвээр байвал эдийн засгийн хямралыг гэтэлгэж чадахгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “2015-2016 оны эдийн засгийн дүр зураг асуудал үүсгэхээр нөхцөлтэй байна.  Засгийн газраас төсвийн чанга бодлого оруулж ирж байж одоогийн мөнгөний бодлоготой уялдана. Харин энэ байдал дахин үргэлжилбэл эдийн засгийн хямралыг гэтэлгэж чадахгүй. Төв банкнаас бодит эдийн засгийг дэмжих тал дээр ямар бодлого барьж байна вэ” гэдгийг асуумаар байна гэлээ.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.