УИХ-ын гишүүн Л.Болд
2016.01.14

Монгол улсын шинэ үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдол асар их

Цагийн хүрд Зочны ярилцлагын цагт УИХ-ын гишүүн Л.Болд оролцож байна. Одоогоор 24 жилийн өмнө яг энэ өдөр шинэ үндсэн хууль батлагдсан.

Та тухайн үед үндсэн хуулийг баталж байсан. Өнөөдөр шинэ үндсэн хууль маань бидний хувьд хэр үнэ цэнэтэй юм бэ?

-Монголчууд түүхэндээ гурван чухар үндсэн  хууль баталжээ. Нэг нь их цааз, дараагийх нь Анхдугаар үндсэн хууль, 1990 оны ардчилсан хувьсгалын дараа МУ-ын түүхэндээ тэр хэмжээнд алтан үсгээр бичигдэх чухал хууль баталсан. Үүнээс энэ хуулийн үнэ цэнэ ямар бэ гэдгийг харуулж байгаа.

Залуучууд маань Үндсэн хуулийг хэрхэн дагаж мөрдөх, дээдлэх ёстой юм бэ?

-Хүн бүр мэдэж, шүтэж, судалж, түүнээс үүдэн бүх төрийн шийдвэрүүд гарч байх ёстой. Төрийн хамгийн дээд баримт бичиг.  Ард түмэн үндсэн хууль дээр үндэсний их зөвшилцлийн гэрээ байгуулсан юм. Үүний дагуу 25 жилийн хугацаан д Монголын нийт нийгэм  бүхэлдээ зохицуулагдаж ирсэн.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...