Үндсэн хууль, түүнийг дагасан улс төржилт
Үргэлжлэлтэй яриа хэлэлцүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Засгийн газар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар оролцож байна. Бидний ярилцах сэдэв бол үндсэн хууль, түүнийг дагасан улс төржилт.
Үндсэн хуулийн асуудлыг парламентийн түвшинд нилээн удаан ярилцлаа. Олон нийтийн зүгээс хэт улстөржүүлсэн байдлаар хандаж байна, хуулийг өөрчлөх нь зөв гэхдээ одоо биш гэсэн байр суурьтай байна. Та нөхдийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Үндсэн хуулийг ярилцах цаг болсон гэх мэт байр суурь байгаа. Миний хувьд өөрчлөл оруулах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа гэхдээ хэн хэзээ, ямар бүрэлдэхүүнтэй өөрчлөлт оруулах талаар бодож байгаа. Яг одоо парламент байгуулагдсаны дараа сонгууль дөхөөгүй байхад ярилцах ёстой. Энэ удаагийн парламент байгуулагдсан цагаасаа хойш үндсэн хууль өөрчлөхөөр ярьчихаад 12 сар гарсны дараа өөрчлөлт оруулна гэвэл баярын шантааж орох вий гэж эмзэглээд байгаа. Мөн үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах эсэхэд эргэлзэж байгаа. Одоогийн парламент нь үндсэн хууль зөрчиж байгуулагдсан учраас үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэж харж байгаа.
Засгийн газар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Үндсэн хууль бол яах аргагүй Монгол улс оршин тогтнож байгаа эх хууль. Энэ хуулийг өөрчлөх асуудал олон жил яригдаж байгаа. Яг хувь хүнийхээ байр суурийг хэлмээр байна. Үндсэн хуулийг 1992 онд батлахдаа 20 гаруй настай хууль баталсан гэж бодохгүй байгаа. Энэ хуулийг яаж хэрэгжүүлэх, яаж хэрэгжүүлж байгаа асуудал, намуудын дотоод ардчилал гэх мэт асуудлыг түрүүлж ярих ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр нам бол үндсэндээ тухайн намд байгаа олигархуудын мөнгөний эх уурхай болсон. Намыг цэвэршүүлэх бодит утгаар нь явах ёстой тэр хамгийн чухал байна гэж бодож байгаа
Дэлгэрэнгүйг бичлэгээс ....
/2-р хэсэг/
/Төгсгөл/