"Ажилдаа" хэлэлцүүлэг
2015.11.23

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг үе мөн үү?

Ажилдаа хэлэлцүүлэг та бүхэнд хүрч байна. Манай энэ удаагийн үочин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн  Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Арвин нар оролцож байна.

Энэ удаад бид Үндсэн хуулийн өөрчлөлт, болон 2016-оны төсөв гэсэн сэвдээр ярилцах юм.

Үндсэн хуултд хэрхэн өөрчлөлт оруулах бэ гэдэгт ихээхэн анхаарал хандуулж байна. Мөн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байгаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг үе мөн үү?

 УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Сүүлийн үед хэвлэл мэдээллээр үндсэн хууль болохгүй байна гэж ярьж байна. Их хурлын хэмжээнд үндсэн хууль өөрчлөхгүй бол болохгүй байна гэж ярьж байна. Харин би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Буруутан нь үндсэн хууль биш. Буруутан нь олон жил төр засаг барьсан энэ намууд. Төрд шургалж орсон олигарх буюу Монголын хөгжлийг хойшно татаж, мөнгөөр шийдэж байгаа, Монголын томоохон ордыг эрх мэдэлдээ авсан тэр хүмүүст буруу нь байгаа.

УИХ-ын гишүүн  Д.Ганхуяг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал, хууль батлагдсаны маргаашнаас яригдаж эхэлсэн. Манай үндсэн хууль сайн хууль гэхдээ шилжилтийн үеийн хууль байсан болов уу гэж хувьдаа боддог. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг миний мэдхээр 10-аад жил ажиллаж байсан. Цаг хугацааны хувьд нэгэнт өөрчилж, шинэчлэх гэсэн бол цаг хугацаанд захирагдах шаардлагагүй. Өөрчлөлт шинэчлэлт гэдгийг байнга явуулж байгаа улс орон байгууллага хөгждөг шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Арвин: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж дөрвөн жил ярилаа. Хойшлуулаад байгааг би ойлгохгүй байна. Ажлын хэсэг ажилласан. Энэ ажилд батлаад хэлэлцээд явах нь цаг хугацааны хувьд болох л зүйл гэж бодож байгаа. Дөрвөн жил ярьчихаад дөрвөн жилийн дараа цаг хугацаа нь биш гэвэл харамсалтай. Парламентын засаглалыг үндсэн хуулиар тогтоочихоод хариуцлага ердөө байхгүй байгаад үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Үндсэн хуулийг өөрчлөлт хийгдэх эсэх дээр бол хийгдэх ёстой гэсэн асуудалд иргэд эрдэмтэн, гишүүд ч байр суурь илэрхийлсэн. Харин өнөөдөр өөрчлөх үү гэдэгт эргэлзээтэй. Нэгдүгээрт үндсэн хуулийн өөрчлөхөд бид энэ парламентийг байгуулснаар маргааш нь ярьж эхэлсэн.

Үүнийг ярьж эхлээд л хэдэн жил хэлэлцүүлсэн бол дээр байсан. Хамгийн харамсалтай нь энэ хугацаанд олон чиглэлээр бүлэг болгон өөр өөрсдийн санал гаргаад тусгай ажлын хэсэг байгуулаад цаг их алдлаа. Нөгөө талаас манай парламент үндсэн хууль өөрчлөх чадамжтай юу гэдэгт эргэлзээд байгаа. Учир нь өнөөдрийн  их хурлыг   үндсэн хууль зөрчсөн их хурал гэж үздэг. 

/2-р хэсэг/