Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь болсон
"Тод Зочин" нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын буланд УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.
УИХ дээр үндсэн хуулийн өөрчлөлт ид яригдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой маш олон эсрэг тэсрэг байр суурь байна. Та өөрчлөлтийгдэмжиж байна уу?
-Дэмжиж байгаа гишүүдийн нэг. Энэ талаар зөвхөн өнөөдөр яриад л хэлэлцүүлэгдээд байгаа юм биш. Олон жил ярьсан асуудал. Энэ парламенттийн хувьд л гэхэд 2013 онд ажлын хэсэг байгуулагдаад, дахиж ажлын хэсэг өөрчлөгдөөд бүр үндсэн хууль батлалцсан гишүүдээс ажлын хэсэг байгуулсан. Нилээн удаан судалгаа хийж, удаан хэлэлцүүлэг явуулсан. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа гишүүдийнхээ саналыг сонсдог байсан. Миний хувьд тойрогт ажиллах бүрдээ энэ талаар ярилцаж иргэдийн саналыг сонсдог байсан. Энэ бол нилээн удаан хугацаанд судалж байж өргөн барьсан зүйл. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэж үзэж байгаа.
Цаг нь болсон гэдэг дээр маргаан их байна. Энэ удаагийн парламент өөрчлөлт хийж амжихгүй. Хуульд сонгуулиас зургаан сарын өмнөөс баталсан байх ёстой буюу 2016 он гархаас өмнө батлах шаардлагатай. МАН-ын зүгээс яагаад ч амжихгүй гэдэг зүйл ярьж байна?
-МАН-ын гишүүд үндсэн хуулийн өөрчлөлтийг хамгийн их шахаж байсан. Одоо бол өөрчлөлт оруулахыг хүсэхээ больсон юм шиг амжихгүй гэдэг зүйл яриад байгаа. Амжий гэвэл амжуулах боломж бий. Хийе гэсэн хүнд арга нь олдоно, хийхгүй гэсэн хүнд шалтаг олдоно гэдэг шиг. Үндсэн хууль гэдэг бол Монгол улсын гол эх хууль үүнд тал талаасаа ярьж байгаад санал нийлсэн зүйлээ ярилцаад батлаад явчихад болохгүй зүйл байхгүй гэж бодож байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...