Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон
Үндсэн хууль өөрчлөх үгүй нь улстөрчдийн хувьд халуун сэдэв болж байна.
Нэг хэсэг нь өнөөгийн парламент үндсэн хууль өөрчлөх чадамжгүй гэж үзсэн бол үндсэн хуулийг одоо л өөрчлөхгүй бол найман жил гар хүрч чадахгүй гэдгийг сануулах хүмүүс бий. Тодруулга булангаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцож байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гишүүд хоёр тал болоод байна. Таны хувьд ямар байр суурьтай байна?
-Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрчлөх цаг болсон. Нийгмийн шаардлага байна. Өнөөдрийн уур амьсгал, эдийн засгийн хүндрэл, засаглал хоорондын хариуцлага хүлээх чадамжийн асуудал гарч байна. 23 жил их хугацаа. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал 23 жилийнхээс өөр болсон. Үндсэн хуулиа өөрчилж байж улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ.
Нийгэм өөрөө цогц болдоггүй. Эргээд засаглал буюу төрд итгэх итгэл суларна. Парламент ёс эрх зүйн чадамжаа алдаж магадгүй. Тэрнээс өмнө л өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж үндсэн хуулиа өөрчлөн нийгэмд шинэ замыг гаргах арга замыг олох нь гол зорилго.
Их хурлаас үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг санаачилан хэлэлцүүлгийн өрнүүлж зогсоод. Дараагийн их хурал дараагийн улс төрийн гол зорилго бол үндсэн хуулийг батлах байх ёстой. Тэгээд 2017 оны МУ-ын ерөнхийлөгчөөс өмнө улс төрийн талцал, өнөөгийн нийгмийн зөрчилөө шийдэх шаардлага бий болж байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...