УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.11.20

Нам гэхээсээ илүү тогтолцоогоо сайжруулахыг бодож байна

“Ярилцъя л даа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг оролцлоо.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ид яригдаж байна. Үндсэн хуулийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах  ямар шаардлага байна вэ?

Найман жилийн турш ярина гэдэг бол төдий чинээгээр шаардлага байна гэсэн үг. Үндсэн хууль их онцлогтой. Төр ард түмний мэдэлд байгаа учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард иргэдээс асуух хэрэгтэй.

Уг хуулийг өөрчлөх яг ямар шаардлагууд байна вэ?

Энэ хууль шилжилтийн чанартай хууль болсон болов уу гэж ойлгож байна. Харьцуулсан судалгаанууд их бий. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байна гэсэн заалт байдаг. Парламентийн засаглалтай юм бол парламентаа бэхжүүлж,  гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын тогтвортой байдлыг хангах хэрэгтэй байна.

Эдийн засгийн тогтвортой өсөлт, эдийн засгийн шилжилт дууссан байх. Тиймээс Үндсэн хуулинд эдийн засгийн агуулгыг оруулах нь чухал. Өөрчлөлт оруулах цаг нь одоо юу гэдэг  эргэлзээ бий. Гэхдээ цаг хугацаанд хавчигдах шаардлагагүй. Ер нь оруулахдаа санал асуулгын байдлаар явуулж иргэдийн саналыг дүгнээд оруулах боломжтой гэж харж байгаа.

Одоогийн парламентийг хэврэг гэж харахгүй байна. Өнгөрсөн хугацаанд ард түмэн ганц ч удаа парламенттай хариуцлага тооцож байгаагүй. Танай нам л өөрөө өөртэйгөө хариуцлага тооцоод байх шиг харагддаг. Энэ талаар юу хэлэх вэ?

Бэхжүүлэх гэдгийг эрх мэдэл гэдэг талаас нь харах ёстой. УИХ-ыг тараасан удаа байхгүй. Гэхдээ парламентаас Засгийн газар томилогдож байгаа. Улс төрийн тогтвортой байдалд нэгдүгээрт Парламент, хоёрдугаарт нь Гүйцэтгэх засаглал  ордог. Манай намын хувьд Шударга ёс эвсэлтэй хамтран эрх барьж байна. Нам гэхээсээ илүү тогтолцоогоо сайжруулахыг бодож байна.

                  Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү