Бат-Эрдэнэ.Б 2016.02.29 | Сонин: Монголын үнэн

Гомдол бухимдалтай иргэд үнэнийг хүсч, бурууг шүүмжилж байна

Гомдол бухимдалтай иргэд үнэнийг хүсч, бурууг шүүмжилж байна
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын Ээлжит бус чуулган зарлаж ирцээ бүрдүүлэхээр хүлээх үеэр буюу хоёрдугаар сарын 18-24-ны хооронд Хэнтий аймгийн Мөрөн, Баян-Овоо, Дэлгэрхаан, Хэрлэнбаян- Улаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдад болон Дорнод аймгийн төвд ажиллаж иргэд, олон түмэнтэй уулзаж, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. 

Мөн иргэдийн амьдрал, бодол санаа өнөөдөр ямар байгаатай танилцах үүднээс хэд хэдэн айл өрхөөр орж малчин иргэдтэй уулзаж цаг үеийн байдал болоод өнөөгийн нийгэм эдийн засгийн төлвийн талаар санал солилцож явсан юм.  Хэдэн мянганаар эх байгальтайгаа зохицон амьдарч, цаг агаарын шинж байдлыг урьдчилан таньж, амьдрал ахуйгаа авч явж ирсэн гайхамшигтай ухаантай ард түмний удмын хашир хүмүүс цагийн байдлын талаар “Энэ жил хавар нь урт, зун нь гандуу болж мэднэ" хэмээн ярьж байлаа. Сумдад хийсэн уулзалтын үеэр энэ удаагийн намрын чуулганы онцлог, хэлэлцэн баталсан хууль, шийдвэрүүдийн талаар танилцуулж, намрын чуулганаар баталсан анхаарал татах гол хуулиудыг тайлбарлаж явлаа. 

 Тухайлбал: Сонгүулийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2020/, УИХ-ын тогтоол, Хамтын тэтгэврийн тухай хууль, Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг болно. Тэрчлэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар А.Тлейхан гишүүнтэй хамт Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Сангийн яам, Олон улсын байгууллага, Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлэл дээр тулгуурлан бэлдэж, оны сүүлээр олонд нийтэд хүргэж байсан мэдээллээ 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн тоо баримтыг оруулан дахин сайтар нягтлан шинэчлээд нэгдсэн уулзалтууд дээр танилцуулсан юм.

 Иргэд УИХ-ын үйл ажиллагаанд туйлын сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, шуудхан хангалтгүй дүн тавьж байна, Улс орон ард түмэнд ашигтай гэхээсээ илүү өөрсдөдөө, төрд шургалсан эрх мэдэл эд хөрөнгийн сүлбээтэй цөөхөн бүлэглэл, гадаадын үндэстэн дамнасан пүүсийн төлөө шийдвэрүүд гаргаж байгааг хэлж, улс орны нийгмийн амьдралд тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэх хуулиудыг гаргаж чадахгүй байгаа болон УИХ-ын батлан гаргасан хууль хэрэгжих бэлтгэл хангаагүй, үндэслэл тооцоо муу, бодит амьдралд нийцэхгүй байгаа тухай олонхүн шүүмжилж байна. Уулзалтын үеэр иргэд амьдрал хүнд байгаа тапаар ярьж, буурлын буянаар өлсөж цангаагүй хэдий ч, гагцхүү бодит үнэнээр цангаж байгаадаа харамсаж буйгаа болон төвийн хэвлэл мэдээллээр өдөр бүр л дарга цэрэгтүй амьдрал сайхан байгаа тухай бодит байдлаас 100 хувь эсрэг зөрүүтэй ярьж, суманд ирсэн удирдлага болгон өнгөтэй зурагтай ном, сэтгүүл тарааж, кино нэвтрүүлэг үзүүлж байгаа хэдий ч эцсийн үнэн бодит байдал ямар байгааг бид амьдралаасаа харж байна шүү дээ гэцгээж байсан юм.

  Өнөөдөр амьдрал дээр хууль гууль болсон, тэгш эрх, шударга ёс яриад ч хэрэггүй алдагдсан, намчирхал талцал туйлдаа хүрсэн, ажилтай орлоготой хүн үзээд өгье гэсэн ч алга. Өнөөдөр хувь хүн байтугай аж ахуй нэгж, байгууллага бэлэн мөнгө байхгүй болж иргэд, байгууллагаараа өртэй байна. Энэ нь нэг талаас бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулсан, нөгөө талаас мөнгөний ханш шалдаа буусантай холбоотой. Үүнээс шалтгаалан төгрөгийн худагщан авах чадвар байхгүй болсон. “Та сая мөнгөний ханш 40-50 хувь буурсан гэж танилцууллаа.

 Бодит амьдрал дээр 70-80 хувь унасан” гээд халааснаасаа 1000 төгрөгийн дэвсгэрт гаргаад энэ харахад цэнхэр мянгат боловч одоо худалдан авах чадвар нь 200-300 төгрөгтэй тэнцэж байна хэмээн тов тодорхой жишээ хэлэх хүн байлаа.Улс орны эдийн засаг уруудаж, ард иргэд бидний амьдрал доройтсон энэ хүнд нөхцөл ирээд байхад Засгийн газрын Ерөнхий сайд, эрх баригч сайд дарга нар “Одоо л бодит хөрсөн дээрээ бууж байгаа” хэмээн хэвлэл мэдээллээр ярилцлага өгч, ард түмнийг тавлаж байгаад иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байна.

 Мөн малчид бид өөрсдийн уйгагүй цуцалтгүй хөдөлмөрөөрөө буянт мал сүргээ өсгөн бодит баялгийг бүтээж, өөрсдийнхөө төдийгүй өргөн олон түмнийхээ амьдралыг авч явж, улсынхаа эдийн засгийн хүнд ачааг үүрэлцэж ирсэн. Гэтэл төр засгийн харалган бодлогын харгайгаар бодит бүтээсэн баялаг үнэгүйдэж, эр хонины гулууз мах 50 000 төфөг хүрэхээ байж, хонины нэхий үнэгүйдсэнээс нохойны хэвтэрт хаяж өгөхөөс цаашгүй боллоо. Алдаа мадагтай ч өмнөх Их хурлын үед гарсан ХАА, МАА, малчид руу хандсан бодлого, энэ төр засгийн өнгөнд хэрэгжихээ больсон талаар шүүмжилж байна.  Өнгөрсөн зуны ган, энэ өвлийн зарим сумдад цаг агаар хүндэрч байгаа нь байгалийн тэнцвэрийг алдагдуулах шийдвэрийг шил дараалуулан гаргаж, “Урт нэртэй" хуулийг хүчингүй болгож, Ноён уул зэрэг орд газруудыг харийнханд өгөх, лиценз дахин олгох хууль гаргасныг шүүмжлэх хүн олон байлаа.

Манай байгаль тун эмзэг шүү, нэг багийн нутагт хайгуул хийхэд зөвхөн тэр багийн нутагт зуд болж малаа бараад бусад багг зүгээр байсныг та сайн мэднэ дээ хэмээн жишээ хэлэх ч хүн байна. Дэлгэрхаан сумын иргэн Улсын сайн малчин Ө.Балдандугар гуай “Энэ их өр юу болж байна, улс орон чинь өр зээлийн хөлгүй далайд живж байгаа юм биш үү. Уг нь “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал" гэдэгсэн. Ард түмэн өнөөдөр улс орон өрөндөө баригдаж, байгалийнхаа баялгийг ард түмэнд хүртээлгүй дуусгаж, эх орон газар нутгаа хайхрахгүй байгаа төр засагт бухимдан дургүйцэж байна. Газрын тухай хууль, Бэлчээрийн тухай хууль гаргах тухай яриад байна. Энэ бол амьдралд хэрэгжихгүй, улс орныхоо тусгаар байдал, ард олны хэвийн аж амьдралд уршигтай шийдвэр болохоор байна. Одоо орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдал,  нутаг бэлчээр, нүүдэл суудал шилжилт хөдөлгөөнийг орон нутгийн өөрөө удирдах байгууллага дүрэм журам гаргаад шийдэж чадахгүй, хүсэхсүй байдалтай байна.

Ер нь өнгөрч байгаа дөрвөн жилд малчид тун их хохирол үзлээ. Ийм байж таарах уу? Малчид бид төв талбайд жагсаал цуглаан хийх зав ч байхгүй, тийм сэтгэл ч алга. Гэхдээ тэсвэр тэвчээрт хязгаар бий шүү" гэж байлаа. Хэрлэнбаян-Улаан тосгоны оршин суугч Ц.Баттулга гуай “Хөдөө орон нутагт амьдрап хүндэрч, улам доройтож байна. Төрөөс мал аж ахуйн талаар гаргасан шийдвэр, явуулж байгаа бодлогоо эргэж авч үзээч. Малчдыг хоршоонд орохыг хүчээр шахдаг, бүтээсэн түүхий эдээ биржээр дамжуулж борлуулахыг тулгадаг зэргийг цогцоор нь авч судалж үзэх шаардлагатай.  Нөгөө нэг хортой буруу зүйл бол Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг гадаадад гаргахыг хориглосон, татвар тогтоосон шийдвэрийг Шийдлийн Засгийн газраас гаргасан явдал болсон” гэж тодорхой хэллээ. 

Хэрлэнбаян-Улаан тосгоны оршин суугч Г.Бямбасүрэн, Жаргалтхаан сумын иргэн бизнес эрхлэгч Н.Баатар нар “Бизнес эрхлэх боломж туйлын муудсан жишээ нь хамгийн сүүлд та нөхдийн баталсан НӨАТ-ын тухай хууль. Өмнө нь НӨАТ-ын босгын 10 саяыг 200 сая төгрөг болгож нэмэгдүүлнэ гэж олон жил ярьсан боловч 50 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.  Гэвч энэ хууль одоо болтол хэрэгждэггүй. Саяын хуулиар НӨАТ-ын буцаан олголтыг хийхээр зохицуулсан боловч ямарч бэлтгэлгүй хэдхэн том худалдааны төвөөс бусад худалдаа эрхлэгч нар зориулалтын кассын машиныг авах боломжгүй, асар үнэтэй. Нарантуул зэрэг захуудын бөөний худалдаа эрхпэгч нар мөн адил НӨАТ-ын баримт өгөх боломжгүй эцсийн дүндээ хэрэглэгч, хурапдан авагч нарт үнийн өсөлт болж очиж ард түмний амьдралд хүнд тусч байна. Бар код, машин аваагүй гэдэг шалтгаанаар хот, хөдөөгийн жижиг бизнес эрхлэгчдийг өдөр бүр Төрийн байгууллагаас дарамталж 768 мянган төгрөгөөр торгууль тавьж байна.

 УИХ олигархуудыг дэмжсэн хуулийг батлан гаргаж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай,Хөрөнгө оруулалтын тухай, Онцгой албан татварын тухай зэрэг хуулийг татвараас зугтсан, хууль бус хөрөнгөжсөн, улсын хөрөнгө завшиж, улсад их хэмжээний хохирол учруулсан эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хүмүүст зориулж гаргалаа. Яг чухамдаа алгаараа нүүрээ дараад нуугдлаа гэдгийн үлгэрээр гаргаж байгаа шийдвэрээ олноос нууц ард түмнийг мэдэхгүй гэж санаад байна. Ганцхан жишээ Онцгой албан татварын тухай хууль л гэхэд онцгой албан татварыг төгрөгт шилжүүлэх замаар, тэгэхдээ долларыг бодит ханшнаас 500 гаруй төгрөгөөр доогуур тооцож, архи тамхины татварыг бууруулж, тухайн бизнес эрхлэгч том эрх мэдэлтнүүдэд 100 гаруй тэрбумын ашгийг халаасанд нь хийж өгсөн эдийн засгийн олон хуулиуд ийм л замаар гарч байгаа хэмээн ширүүхэн шүүмжилж байна. 

Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн иргэн, орон нутгийн төр захиргааны байгууллагад 30 гаруй жил ажилласан В.Буяндэлгэр гуай “Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулах эрх зүйн үндэс байхгүй байхад Халх голын ХАА чөлөөт бүс байгуулах тухай, 500 мянган га газар нутгийг хамруулсан 75-р тогтоолыг УИХ гаргалаа. Энэ бүсэд манай Ялалт багаас л гэхэд нийт газар нутгийн 90 хувь нь хамрагдаж 30 гаруй мянган малтай, 80 гаруй малчин өрхийн өвөлжөө хаваржаа тус бүсэд орлоо. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэдийн мэдлээс гарлаа гэсэн үг.  Энэ зун өвс хадлан бэлдэх, мал ахуй эрхлэх гээд маш олон гаднын хүмүүс ирж суурьшиж холхиж байна.

Ард нийтээрээ бид эсэргүүцэж байна.Дорнод аймгийн нутгийн зөвлөлүүд, иргэдээс УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн Цэцэд энэ шийдвэрийг цуцлуулах шаардлага бичиг явуулсан. Амралт баяр ёслолын үеэр Ноён уул зэрэг том орд газруудаа харийнханд өгөх мөн өр зээл тавих хуудуутай шийдвэрийг гаргадаг шигээ явуулчих вий гэж санаа зовж байна” хэмээн хэлэв. Хүмүүсийн маш их ярьж байгаа асуудлын нэг бол ажлын байр, сургаптын төлбөр, боловсролын салбарын зарим журам зохицуулалт амьдрапд нийцэхгүй байгаа талаарх иргэдийн санаа бодол байлаа.

Хэрлэнбаян Улаан тосгоны оршин суугч Л.Мягмаржав, Цэнхэрмандал сумын иргэн Д.Нэргүй нарын олон иргэд өргөдөл хүсэлт өгснөөс гадна Хэрлэнбаян Улаан тосгоны малчин залуу Ц.Эрдэнэшагай “Хүүхдийнсургуулийн амралтын хуваарийг харж үзэн өвлийн улиралд шаардлагагүй үеэр 40 хоног сурагчдыг амруулахыг болиулж, урин дулаан басмал төллөх цагаар их амрапт өгдөг байсныг эргэж авч үзээч. Сургуульд элсүүлэх насыг анхаарч, арай бие даах боломжтой насыг сонгодог болгооч” гэсэн чухал саналыг хэллээ. Сумдын сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг төсвийн байгууллагын ажилтай танилцлаа.

Өвлийг харьцангуй хүндрэл багатай давсан хэдий ч төсөв дутагдаптай, саатаж байгаа, сүүлийнжилүүдэд төсвийн Хөрөнгө оруулалт байхгүй болсон, их засварын зардал тусгагдаагүй, түргэний машины норм хугацаа дууссан, цалин нэмэгдэхгүй, салбар бүрээр ялгавартайгаар цалин хасч, тэтгэлэг тэтгэмж тогтоож байгааг засах шаардлагатай, энэ нь ажиллагсдын тогтвор суурьшил, амьдрал, нийгмийн асуудалд муугаар нөлөөлж байгаа талаар ажил хариуцаж байгаа олон хүн хэллээ. Хөдөө орон нутагт ажилласан энэ удаагийн томилолтоос төр, засгийн ажил тун ч урагш муутай байгаад иргэд хөдөлмөрчид сэтгэл дундуураар барахгүй ихээхэн бухимдалтай, хатуухан шүүмжлэлтэй байна гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй байгаа нь илт харагдлаа. 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ