Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад ялын бодлогыг шинээр авч үзсэн
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2016.02.25

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад ялын бодлогыг шинээр авч үзсэн

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцпаа. 

Намрын чуулганаар танай байнгын хорооноос оруулсан нэлээд хэдэн хууль батлагдсан. Тэдгээр хуулиудын гол заримаас нь дурдахгүй юу?

-УИХ-ын намрын ээлжит чуулган болон ээлжит бус чуулганаар Хууль зүйн байнгын хорооноос хийсэн ажлын талаар тайлангаа тавьсан. Нийтдээ байнгын хороо 19 удаа хуралдаж 55 асуудлыг хэлэлцсэн байна. Хуулийн төсөл 257, УИХ-ын тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэж зарчмын зөрүүтэй 324 саналыг тус тус нэгтгэж УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлжээ. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гээд бие даасан гурван хууль гаргасан. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим хоригийг хүлээж авсантай холбогдуулж, уг хуульд холбогдох өөрчлөлтийг оруулаад баталсан. Өршөөлийн хуулийн ажлын хэсгийн комиссыг би ахалж ажилласан байгаа.

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг шоронжсон бодпогыг халах алхам болсон гээд байгаа. Энэ хэр бодит вэ?

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад ялын бодлогыг шинээр авч үзсэн. Хуучин хуулиар хорих ялыг гол болгодог байлаа. Харин шинэчилсэн хуулиар зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх зэртээр ялын төрлийг олон болгосон. Түүнчлэн хуулийн этгээдэд ял оногдуулах тухай байдаггүй байлаа. Мөн өсвөр насны хүүхдийн гэмт хэргийг тусад нь авч үзсэн. Өмнө нь том хүн, хүүхдийг адилхан шийтгэдэг байсан бол одоо сургалтын байгууллагад хамруулж хүүхдээ аль болох хүмүүжүүлж авах тал руу анхаарсан. Онцлоход олон улсын эрүүгийн хуулийн чигхандлагад нийцсэн хууль болсон. Урьдчилан гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах тэнсэх зохицуулалтыг хийж өгсөн. Бидний олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүрэг бий шүүдээ. Тэр утгаараа цаазаар авах ялыг халж, бүх насаар нь хорих болгож өөрчилсөн.

-Батлагдсан хуулиуд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялуудыг хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт, журмууд нь гарсан уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг өргөн бариад ажлын хэсгийг нь байгуулаад байна. Энэ хуулийг хэлэлцээд явна. Бас Хууль сахиулах хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлээд ажлын хэсгийг байгуулаад байгаа. Чуулганы завсарлагаанаар ажлын хэсгүүд ажиллаад дараагийн ээлжит УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлах төлөвлөгөөтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гээд процессын хууль бий. Нэлээд хэдэн удаа чуулганаар орж буцааж татаж авч ажиллацан хууль. Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байсан.

Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2016 оны есдүгээр сарын 1 гэсэн байгаа. Түүний наана нь процессын хууль болон Цагдаагийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Хохирлыг барагдуулах сангийн тухай хуулийг батална. Ингэснээр эрхзүйн шинэчлэл бүрэн утгаараа бий болох юм. Бид ЗХУ-ын дагуул маягтай, социализмийн үеийнхээ хуулийн инерциэр явж байлаа. Түүнийгээ “шоронжсон” хууль гэдэг байсан. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хууль гарлаа. Процессын болон хууль хүчний байгууллагын тухай хуулиудаа баталснаар олон улсын эрүүгийн эрхзүйн өнөөгийн чиг хандлагад нийцсэн хуультай болно.

-Хуулийн этгээдэд ял оногдуулах хуультай болсон тухай дээр дурдсан. Яг ямар учиртай юм бэ?

-Бид хөрөнгө оруулагчдыг эх орондоо ирэхийг уриалаад байдаг. Гэтэл хуучин Эрүүгийн хуулиар ямар нэгэн алдаа дутагдал гарахад хүмүүсийг нь бариад хорьчихдог байсан. Компани пүүсийнх нь ажил зогсоод, гадны хүмүүс гарч орж чаддаггүй байлаа. Тиймээс хөрөнгө оруулагчдын дунд “Монгол Улс шорон улс юм байна”, “хууль хүчнийх нь байгууллага ажиллаад шоронд оруулдаг юм байна” гэсэн хандлага үүсч зугтах байдалтай болсон. Компанийн захирал, гүйцэтгэх захирал, нярав, нягтлан бол хөлсөөр л ажилладаг хүмүүс шүү дээ. Цаад компанийнхаа бодлогыг л хэрэгжүүлдэг. Гэтэл нөгөө компанитай торгууль, шийтгэл ярилгүйгээр ажилладаг хүмүүсийг нь аваачаад мөрдөн байцааж байсан шүү дээ.

Филиппин, Америкийн иргэдийг барьж хорьсон. Компани нь л хариуцлага хүлээгээд зардал чирэгдэл торгуулийг нь төлөх ёстой байтал нөгөө иргэдийг нь барьж аваад хорьчихоор гадагшаа буруу ойлголт төрж байна. Хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Зах зээлд шилжсэн Эрүүгийн хуультай, хүний эрхийг дээдэлсэн орон биш байна гэж хэлэх жишээтэй. Шинэ Эрүүгийн хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр дэлхийн жишигтэй адил болно. Тухайн хуулийн этгээдэд ажилладаг ажилтан хоригдоод эрүү үүсээд явдаг биш компани, пүүс нь хариуцлага хүлээгээд тодорхой хэмжээнд торгууль шийтгэл авдаг болж байгаа. 

Тухайн газар нутгийг сүйтгэж, экологийн хохирол учруулсан, хар тамхи зөөвөрлөсөн, зохион байгуулсан аж ахуйн нэгж гэх мэт хоёр, гуравхан тохиолдолд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Мөн өмнө нь хохирол барагдуулах тал дээр асуудал байлаа шүү дээ. Хэрэгтэн тэртэй тэргүй ял авах учраас хохиролбарагдуулдаггүй. Цаад хүмүүс нь хохироод үлддэг байсан бол одоо хамгийн түрүүнд хохирол барагдуулах, эдийн засгийн хор хохирлыг багасгах тал дээр түлхүү анхаарсан. Ийм давуу талтай өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн хууль гарсан.

-Зөрчлийн хуулиар ахуйн хүрээнд байсан асуудлуудыг зохицуулж өгсөн гэсэн. Тухайлбал, бөө бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуультай болох юм гэв үү?

-“Хумсалсаар хумсалсаар хулгайч, хуурсаар хуурсаар худалч” гэж ярьдаг шүү дээ. Тэр болгон дээр манайхан хариуцлага оногдуулж чаддаггүйгээс олон нийт болон орон гэрийн амгалан тайван байдал алдагддаг байлаа. Жишээ нь дээд давхрынх нь айлд бөө ирчихсэн хэнгэрэг дэлдээд үсрээд байдаг. Эсвэл бөө болох гэж байгаа гээд өдөр шөнөгүй дуу шуу болно. Ингээд бусад айлын амгалан тайван байдпыг алдагдуулна. Өдөржин ажиллаад ядарсан хүн орой амарч чадахгүйн дээр бөөн стресст орох жишээтэй. Одоо энэ байдал бол алга болно. Нөгөөх хүнийг яаж ч чаддаггүй байсан бол амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас торгоно.

Дахиад хоёр, гурав дахь удаагаа торгуулаад зогсохгүй бол цаашаа хариуцлага хүлээлгэдэг болж байгаа. Процессын хууль яригдаж байна. Энэ хууль шийдэгдсэнээр иргэдийн гомдлыг шүүх хурдан түргэн шийддэгболно. Прокурор, шүүх дээр асуудал удцаг байлаа шүү дээ. Байцаагчид сэжигтнийг урт хугацаагаар таслан хорьж шалгах зэргээр хохироодог байлаа. Энэ дурдсан зүйлсийн хугацаа нь багасна. Шүүх хуралдаан хойшилдог байсан бол шүүх хурлаас урьдчилаад шүүх хурлаа яаж хийх талаар өмгөөлөгч, прокурор, шүүгч нь байж байгаад тохиролцож шийддэг болно. Шүүхийн шийдвэр биелүүлдэг байгууллага шуурхай ажилладаг болох юм. Мөн төр захиргааны удирдах ажилтан буруу шийдвэр гаргавал хариуцлагаа хүлээдэг болж байгаа. 

Жишээлбэл, хэн нэгнийг ажлаас нь халчихлаа гэхэд шүүх хууль бус байна гээд тогтоочихдог. Гэтэл нөгөө хүнийг ажилд авдаггүй. Авлаа гэхэд оронд нь ажилд авсан хүний цалинг ч давхар өгөх шаардлагатай болно. Одоо үүнийг буруутай этгээдээр төлүүлдэг болно. Татвар төлөгчдийн өмнө нь ажилд авсан хүн, шүүхээр тогтоосон хүнд цалин өгөөд байж болохгүй. Тэр чинь татвар төлөгчдийн буруу биш шүү дээ. Тухайн шийдвэр гаргасан захиргааны албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээхгүйгээр улсыг хохироогоод өнгөрдөг байлаа. Энэ байдлыг өөрчилж заавал нэхэмжилж буруутай этгээд нь хариуцлага хүлээдэг, нөхөн төлбөр төлдөг байх заалтууд нь одоо тодорхой болж байгаа л даа.

Түүнчлэн гүтгэх заалтыг нэн тэргүүнд зөрчил гэж үзэж байгаа. Хэвлэлийнхний дуу хоолойг барих гэлээ. Эрүү үүсгэлээ гэдэг мэдээлэл гардаг. Үнэхээр гэм буруутай нь тогтоогдвол хоёр гурван тохиолдолд эрүү үүсгэнэ. Бусдаар бол Зөрчлийн хуулиар шийддэг болж байгаа.

-Мөн бусдыг архиар шахах зэргийг зөрчил гэж үзэхээр болсон байна лээ?

-Ер нь жолоо барьж байгаа болон албан үүргээ гүйцэтгэж яваа нөхцөлд архиар шахах чинь зөрчил шүү дээ. Тиймээс зөрчил гэж үзээд тодорхой хэмжээний шийтгэлтэй байгаа. Бид иргэншиж суурьшаад амьдарч байна. Хүн хоорондын харилцаануудыг хаа газар зохицуулсан байдаг. Нэг нь нөгөөдөө саад болохгүйгээр амьдардаг ийм хууль эрхзүйн орчин үйлчилдэг шүү дээ. Тэр нь байхгүйгээс бусдын эрх ашиг хөндөгдөж, амгалан тайван байдал алдагддаг. Үүнийг л зохицуулахын тулд энэ хууль гарч байгаа. 240 орчим хуульд  янз бүрээр бичээд гаргачихсан байсныг нэгтгээд нэг Зөрчлийн хууль болгоод гаргасан.

-Ээлжит бус чуулганы ирц бүрдээгүй үед АН-ын гишүүд чуулганы танхимд үг хэлцгээсэн. Үүнийг МАН-ын бүлгээс “Чуулганы танхимд чуулганаас өөр үйл ажиллагаа явуулж болохгүй. Семинар хийж хууль зөрчлөө” гээд байгаа. Та Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд юу гэж үзэж байна?

-Тодорхой хэмжээний гишүүд цугларсан байсан. Тэгээд санал бодлоо илэрхийлсэн байх. Бүгдээрээ л ард түмний төлөөлөл шүү дээ. Ямар нэгэн хууль, дэг зөрчөөгүй гэж бодож байна. Зөвхөн санал бодлоо илэрхийлсэн. Тэр нь хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх нь Үндсэн хуулиар заагдсан эрх. Ажлын цагаар ажлаа л хийсэн гэж ойлгож байна. Парламентын танхимд ард түмний дуу хоолой болохоор сонгогдсон хүмүүс үгээ хэлэх нь нээлттэй л гэж ойлгож байгаа.

-МИАТ-ийн нислэгийг Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь та хэд саатуулсан талаар мэдээлэл цацагдсан. Энгийн зэрэглэлийн тасалбараар нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухаар зүтгэснээс 26 минутзогссон гээд байгаа. Яг юу болсон юм бэ?

-Биднээс болж нислэг саатдаг юм ч гэж юу байх вэ дээ. Онгоц саатвал хохирол гардаг. Эдийн засгийн хохирлыг саатуулсан хүн нь төлөх ёстой. Бүх юм хуулийн хүрээнд байх ёстой шүү дээ. Бид гурав тэр өдөр гадагшаа албан ажлаар явсан. Улаанбаатар-Москвагийн чиглэлд МИАТ-ийн онгоцоор ниссэн. Энгийн суудалтай байсан. Түүндээ сууж яваад л ирсэн шүү дээ. Тухайн үед цаг агаар бас таагүй байсан тал бий. Онгоц тав, арван минут хоцорсон байх. МИАТ бол төрийн компани. Сахилга хариуцлагын хэл ам байнга л гардаг шүү дээ. Нисэх эрхгүй, нисэхийн мэргэжилгүй хүн онгоцоор нисч байна. Баахан 'МИАТ-ийгхохироосон улсууд буцаад ажилдаа орсон байна гэх мэт. Монгол Улсын Шадар сайд бол Онцгой комиссын дарга шүү дээ. Тиймээс аюулгүй байдалд анхаарах ёстой.

Онгоцны даргыг орж ирээд мэнд усаа мэдээч гэсэн хүсэлт тавьсан. Тэр өдөр онгоцны экипажийн дарга ч гарч ирээгүй. Дүрэм журмаараа ирээд мэнд усаа мэдэх бүрэн боломжтой. Монгол Улсын Шадар сайдад рапорт өгөх ёстой. Ажил байдал, цаг агаараа танилцуулах дүрэмтэй. Зам тээврийн сайд, МИАТ-ийн дарга руу залгасан. Маргаан бол гараагүй. Аюулгүй байдалдаа яагаад хариуцлагагүй хандаж байна вэ. Мэнд усаа мэдэлцэхгүй, хууль дүрмээ биелүүлдэггүй ийм л байсан. Дөрөв, таван хариуцлагагүй үйлдэл нийлээд том осол болдог. Энэ хүмүүс хариуцлагагүй хандаж байгаа юм байна гэдэг ойлголт л авсан. Түүн дээр эмзэглээд янз янзын зүйл ярьж байгаа юм байлгүй дээ.

-Чуулган завсарлаад гишүүд тойрогтоо ажиллахаар явж байна. Та Баянхонгор аймаг руугаа явах уу?

-Сар шинийн өмнө нэлээд явсан. Манай Баянхонгорт өвөлжилт боломжийн байгаа. Зарим нутгаар их цастай байсан. Одоо сайхан дулаарч байна. Мэдээж хэрэг одоо явна. Орон нутагт хууль сурталчлах, ард түмний санаа бодлыг УИХ-аас гарч байгаа шийдвэрт тусгуулах талаар ажиллана. Бид малчдын зээлийн хүүг буурууллаа. Бас малын хорогдол манай Баянхонгорын хувьд өмнөх жилүүдийн дундажтай адил байна. Ингээд сайхан дулаарчихвал болчих байх гэж бодож байгаа.