УИХ-ын гишүүн А.Бакей
2016.02.22

Өнгөрсөн намрын чуулганаар олон чухал, ач холбогдолтой хуулийг баталсан

“Ярилцъя” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор  уригдлаа.

Намрын чуулган маань саяхан хаалаа. Тэгэхээр өнгөрсөн намрын чуулганаар улс орны суурь харилцааг зохицуулсан ямар хуулиудыг батлав?

-Өнгөрсөн намрын чуулган улс төрийн нөхцөл орчинг бодвол тийм ч таатай байсангүй. Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг зохицуулсан маш чухал хуулиуд батлагдлаа. Товчлон дурьдвал хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг батласан. Ингэснээр өмнө нь засгийн эрхэнд гарсан улс төрийн намуудын дураар хөгжлийн бодлого зохицож хязгаарлагдмал нөөцийг хамаагүй зарцуулж байсныг энэ хууль батлагдсанаар цэг тавьж, хөгжлийн бодлогыг тодорхой хуулиар зохицуулах болсон нь ач холбогдолтой болсон.

Мөн эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ бол хатуу хайрцагласан ялын асуудлыг илүү хүний эрхийн талаас нь сонголттой болгох талаас нь авч үзсэнээр ач холбогдолтой хууль боллоо. Үүнтэй холбоотой зөрчлийн тухай хуулийг баталсан. Зөрчлийн тухай хууль өмнө нь салбарын тухай 200 гаруй хуулиар хариуцлага тооцдог байсныг нэгтгэж нэг хуулиар зөрчлийг тодорхой болгосон. Энэ нь иргэнд хууль илүү ойлгомжтой болж байгаагаар ач холбогдолтой. Хамтын тэтгэвэрийн тухай хууль батлагдсан. Би өөрөө ажлын хэсгийг ахалсан байгаа. Энэ бол ахмадыг хувьд ач холбогдолтой хууль болсон гэж үзэж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...