Х.Баттулгын ном хамгийн их борлогджээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2016.02.22

Х.Баттулгын ном хамгийн их борлогджээ

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их борлуулалттай номоор УИХ-ын гишүүн Х.Баттулгын тухай намтарчилсан хөрөг шалгарчээ. Уг номыг зохиолч Д.Төрмөнх бичсэн юм. Тэд Дүрслэх урлагийн дээд сургуульд хамт сурч байх үеэсээ өдийг хүртэл 17 жил нөхөрлөжээ.

Номын зохиолч “...Хүндлэн бишрэгчид, дайсагнан шүүмжлэгчид олонтой, үргэлж л сэтгүүлчдийн анхаарлын төвд явдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт маргаан өрнүүлэх болсон энэ хүн яг яах гээд, юунд зорьж тэмцээд яваа нөхөр юм бэ. Энэ бүхний хариултыг түүнтэй өрнүүлсэн яриан дээрээ тулгуурлан, бодит үйл явдлаас сэдэвлэн, өөрийн гэрчилж чадах тохиолдлуудаар баяжуулж, бас зарим эргэлзээ төрүүлсэн  зүйлсийг өөр гэрчилж чапах хүнээс тодруулж, уран сайхны нийтлэлийн хэлбэрээр бичлээ” хэмээсэн байдаг.