МҮЭХ-ынхон С.Ганбаатарыг дэмжихээ илэрхийлэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.02.22

МҮЭХ-ынхон С.Ганбаатарыг дэмжихээ илэрхийлэв

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын удирдах ажилтны VIII зөвлөгөөн болж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ үеэр ХҮН-ын дарга болсонтойгоо холбогдуулан Хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгсөн юм.

Тэрбээр өмнө нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын удирдлагуудад нэг бүрчлэн захидал илгээж, 2017 он хүртэл албан тушаалаа хүлээлгэж өгөх болсноо мэдэгдсэн байна. Түүний энэхүү үйлдлийн хариуд үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлагууд ХҮН-ын дарга болсонд нь баяр хүргэж, амжилт хүсэн, дэмжиж ажиллахаа илэрхийлж байв. Энэ үеэр тэд өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй Үйлдвэрчний Ганбаа хэвээр байсанд нь талархаж, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээ алдаагүйг нь онцолж, С.Ганбаатарыг МҮЭХолбооны Хүндэт тэмдэгээр шагнасан юм.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд тэрбээр УИХ-д ажиллахдаа Хүүхэд харах үйлчилгээны хууль, ЭМДаатгалын хууль, компанийн тухай болон Хөдөлмөрийн хуулийг санаачилж ажилласан. Энэ бүхэн нь үйлдвэрчний Ганбаа хэвээр байгааг нь илтгэж байсныг дурьдаад цаашид ч энэхүү сэтгэлээ алдахгүй байхыг захиж байсан юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг 7 жил удирдан чиглүүлж цалинг 6 удаа тэтгэвэрыг 4 удаа нэмэгдүүлж Улсын 3 н талт хэлэлцээрийг өндөр түвшинд гаргаж байсан учир Монголын үйлдвэлчний эвлэлүүдийн холбоо гэгч байгууллагатай гагнагдаж, бат артай болсон билээ. Үүнийг нь ч өнөөдөр баталгаажууллаа.