УИХ-ын гишүүн Х.Баттулга
2016.02.25

Монголд түүх бичилцэж байсан хүмүүсийг онцлон нэрлэж байгаа учраас надад их таалагддаг

“Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцож байна.

Хэсэг хугацааны өмнө нийтэд зарлачихаад орж амжаагүй уучлал хүсмээр байна.

Энэ удаад та миний зочин болж байгаа. Сүүлийн үед та өөрөө зочин урьж ярилцаад байгаа харагдаад байна? Та Монгол туулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг хөтөлж байгаа юм уу?

- Би уран бүтээлч, зураач хүний хувьд энэ нэвтрүүлгийг дэмжиж явдаг. Төрийн талаас нь оролцоод, төр нь зочноо хүндэлж байгаа талаас нь оролцдог. Ер нь бол найруулагчийн заавраар л явна шүү дээ.

Сонгууль дөхөж байгаатай холбоотой таны пиар юм болов уу гэж ойлгосон. Таны хобби юм уу?

-Улс болгон өөрсдийн гавъяатай, эх орондоо хийж бүтээсэн хүмүүсийг баримтжуулж архивлаж үлддэг. Тэр утгаараа улсаас төсөв авдаггүй, уран бүтээлийн, ашиггүй, Монголд түүх бичилцэж байсан хүмүүсийг онцлон нэрлэж байгаа юм. Надад бол их таалагддаг. Боломжийнхоо хэрээр санхүүгээр дэмждэг. Сая Өвөрмонголын жүжигчний талаар нэвтрүүлэг гаргахад нутагт нь очсон. Билетээс эхлээд зардал бол гарна л даа.

Хүнээр юм яриулах хэр хэцүү байна. Сэтгүүлчийн ажлыг давхар хийж байна?

-Хэцүү. Хэзээ, юу яриулах уу, яг үнэнгээс нь яриулах хэрэгтэй. Архивлаж үлддэг баримтад нэвтрүүлэг болохоор. Нилээн хэцүү л байдаг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/