Гарамгайбаатар.Б 2016.03.09 | Телевиз: МҮОНТВ

Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ сарын 2-7-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров, Норовлин, Баян-Овоо, Дадал, Баян-Адрага сумдааар ажиллаж УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнав. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-Хэнтий аймаг эдийн засгийн чадавхийн хувьд тийм ч сайнгүй аймгийн тоонд орж явдаг. Эндээс эдийн засгийн боломж бол үйлдвэрлэл дагаж хөгждөг гэдэг нь харагдаж байгаа юм. Манай аймгийн хувьд яг үйлдвэрлэлийн бүс нутаг бол байхгүй. Ихэвчлэн мал аж ахуй, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тосны болон зэс хайлуулах хоёр үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ үйлдвэрүүд баригдаж ашигалтад орвол Хэнтий аймаг аж үйлдвэрийн салбар хөгжсөн улсын хэмжээнд дөрөв дэх том аймаг болох боломж бүрдэж байгаа.  Нөгөө талаас Бор-Өндөр суманд дээрх хоёр үйлдвэр болон жонш боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлснээр ажлын байр их хэмжээгээр нэмэгдэнэ .