Жадамбаа.Ц 2016.04.05 | Телевиз: TV5

Монголд ухаалаг утас хэрхэн нэвтэрсэн тухай явуулын музей нээгдлээ

Харилцаа холбооны салбарын түүхэн хөгжлийг харуулсан явуулын музей  нээгджээ.

“Бидний өдөр тутам хэрэглэж буй ухаалаг гар утас, интернет зэргийг хаанаас хэрхэн бий болсон бэ гэдгийг энэ музейгээр дамжуулан таниулахыг зорьсон” гэж МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа хэллээ.

Тус явуулын музей Монголчуудыг гар утастай танилцуулсан анхдагч операториос эхлэн иргэдэд хүрч байна. Дараагийн зогсоол нь бусад үүрэн телефоны операториуд байх аж.