УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.05.09

Хүндээ тааруулж бус үндсэн хуулийн заалт өөрчлөгдөхгүй л байх ёстой

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд эргэлзэж байна.

Холимог систем маш дэвшилттэй гэж МАН өмнө нь батлуулсан байтлаа яагаад өнөөдөр ухраад унав. Сайн хууль байгаа ч хэрэгжилт дээр завхрал гардаг. Сум, дүүрэгт нэр дэвшээд ард түмний санал аваагүй, ёс суртахуунгүй хүмүүс намын жагсаалтаар орж ирснээр ард түмэн жагсаалт дэмий юм гэж үзэж байгаа нь үндэстэй.

Жагсаалт байхгүй болбол нийгмийн зорилтот хэсгээс хүмүүс хууль тогтоох төвшинд орж ирэхгүй болно. Нэр дэвших боломжгүй болно. Ирээдүйд маш том ухралт хийж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. 60 гаруй орон пропорциональ системээр явж байна.

11 гишүүний 40 хувь нь жагсаалтаар орж ирсэн. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хүүхдийн хуульд манаач хийсэн. Ийм том дэвшил гарсан зүйлээсээ ухрах нь.

УИХ-ын эрэгтэй гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг устгах талаар ярьсан байгаа. Ийм зүйлээр далимдуулж квотыг устгавал эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж тэмцэнэ.