Ганбаатар.С 2016.05.10 | Телевиз: TV5

МАНАН-д орсноос үхсэн нь дээр

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Түүнийг АН-д элсэх гэж байна гэсэн мэдээлэл гадуур гарах болсонтой холбогдуулан өнөөдрийн мэдээллийг хийж байгаа ажээ.

Тэрбээр "Өнгөрсөн өдрүүдэд намайг том намуудад, аль нэг бүлэглэлд орж байгаа гэх мэдээлэл их явлаа. Энэ талаар мэдээлэл өгөх гэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан юм. Би үүнд МАНАН-д орсон дор бол үхсэн нь дээр гэж хэлмээр байна.  

МАН, АН-д С.Ганбаатар хэрэгтэй биш. С.Ганбаатарт итгэж байгаа олон түмний итгэл, найдвар хэрэгтэй байж болох юм. МАН, АН-д олон шударга УИХ-ын гишүүд байдаг. Гэхдээ МАНАН-гийн оройд байгаа хэдэн луйварчин Монгол орныг минь маш хүнд байдалд оруулж, тусгаар тогтнол, газар нутгийг минь зарж байгаа. Хов хонзон хоёроор дүүрчихсэн МАНАН-гийн толгой группэд орно гэдэг сүнсээ худалдсантай адил асуудал болох байх. 

МАН, АН-ыг би эсэргүүцээгүй. Зөвхөн оройд нь байгаа хэдэн луйварчны талаар ч ярьж байгаа юм" гэлээ. Дээрх мэдээллийг хийсний дараа С.Ганбаатар гишүүн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?