Баасанхүү.О 2016.07.01 | Сайт: Olloo.mn

Ардчилалд том аюул тулгарлаа

Ардчилалд том аюул тулгарлаа

УИХ-ын 2016 сонгуулиар гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордонд түр үнэмлэхээ гардаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим асуултад тодруулга авлаа.

-УИХ-ын гишүүнээр дахин сонгогдлоо баяр хүргэе?

-Монголын ард түмэн, тэр дундаа Эрдэнэтчүүд маань дэмжиж хууль тогтоох байгууллагад өөрийнхөө хоолойг гаргах зөвшөөрөл өгсөнд баярлаж байна.   Ирэх 4 жил Эрдэнэтчүүдийнхээ төлөө хэлснээ, амласнаа нэгдүгээрт тавина. Мөн МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон учрааас намынхаа дуу хоолойг гаргана.  Үүнээс гадна ардчилалд нэлээн том аюул учирлаа гэж харж байна. Яагаад гэвэл АН-ын лидер гэх этгээдүүдийн хоорондын зөрчлөөс үүдэн ядуурал дээд цэгтээ хүрсэн. Ардчилал, АН-ыг хамгаалж явна гэдгээ хариуцлагатай хэлье.

 -Таныг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд МАХН-ынхан яаж хүлээж авсан бэ?

 -Хамгийн түрүүн МАХН-ын дарга Н.Энхбаяр баяр хүргэсэн. МАХН-ын хувьд одоогийн байгаа нөхцөл байдал, сонгууль үр дүнд ерөнхийдөө  сэтгэл дундуур байгаа.