АН-ынхны эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлнэ
2016.06.30

АН-ынхны эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН 45 суудлаас 34-ийг нь авч, ялсан билээ.

Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй “НИТХ-ын 45 суудалд МАН-ын 34-ийг нь авч чадлаа. Салбар, салбарын тэргүүний шижигнэсэн залуусыг нэр дэвшүүлсэн.

Энэ удаагийн сонгууль их сургамжтай боллоо. Сонгогчид дөрвөн жилийн өмнө амласан амлалтыг нь эрхбаригчдаас нэхлээ. Биелэлтийг нь шалгалаа.

Бидэнд итгэл хүлээлгэсэн нийслэлчүүддээ баярлалаа. 2016 оны НИТХ-ын сонгуульд МАН хүнээ дээдэлсэн үзэл, аз жаргалтай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ удаагийн сонгууль их сургамжтай боллоо. Сонгогчид дөрвөн жилийн өмнө амласан амлалтыг нь эрх баригчдаас нэхлээ. Биелэлтийг нь шалгалаа. Тиймээс бид ирэх дөрвөн жилийн хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлжүүлнэ, нийслэлчүүддээ тухай бүрт нь тайлагнана. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьсан удирдлагуудын бодлого, үйл хэргийг үргэлжлүүлнэ” гэлээ.