
2016.06.30
Би дээш авирах болно
"Бор оймсонд хавчуулагдаж парламентад орж ирсэн" хэмээн дөрвөн жил загнуулсан О.Баасанхүү энэ удаагийн сонгуульд өөрийн хүчээр гарч ирлээ.
Тэрбээр Орхон аймгийн 47 дугаар тойрогт өрсөлдөж, МАХН-д парламентын суудал авчирлаа.
МАХН-ын ганц дайчин О.Баасанхүү ганцаардахгүй гэдгээ "Би уулынхаа оройг хараагүй. Гэхдээ би дээш авирах болно. Эрдэнэтийн иргэдийн өгсөн итгэл найдварын хүчээр эгц дээш гарахад айх, ядрах зүйл алга" хэмээн мэдэгдэв.