Болд.Л 2016.11.04 | МӨНХТӨРИЙН ЦАГ TALK SHOW

Л.Болд: Энэ хугацаанд сонгуулийн түүхийг бичих хэмжээнд хүрсэн байна

“Мөнхтөрийн цаг” Зочин: УИХ-ын гишүүн Л.Болд

"Мөнхтөрийн цаг" зохиогчийн хөтөлбөрт УИХ-ын гишүүн Л.Болд орж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өнгөрсөн долоо хоногт Орон нутгийн сонгуулийн дүн гарсан мөн зарим орон нутагт маргаан гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн гарлаа.

Үүн дээр хүмүүс санал шүүмжлэлээ хэлж байлаа. Нөгөөтэйгүүр Засгийн газрын 100 хоногийг дүгнэсэн долоо хоног байлаа. Хэвлэл болон олон нийт дүгнэлтээ үнэлэлтээ өгч байна.

Өнөөдөр гэхэд олон нийтэд АН бүлэг засгийн газрын 100 хоногийн талаар үнэлгээгээ Онц Муу гэсэн үнэлгээ өгөөд байна. Энэ бүхэнтэй холбогдуулж би нэгэн эрхмийг урьсан. Ингээд товчхон дүрс үзүүлье.

-УИХ-ын гишүүн Л.Болд танд энэ оройн мэндийг хүргэе.?

Сайн байцгаана уу? 

-Та саяхан нэг мэдээлэл хийсэн санагдаж байна. Сонгууль, тэр дундаа орон нутгийн сонгуультай холбоотой булхай гарсан гэж. Булхайгүй сонгууль гэж байхаа байчихлаа. Танд ямар баримт байна вэ ?

Сонгуулийн хуультай би олон жил холбогдож байна. 1990 оноос үндсэндээ бүх сонгуультай оролцож мөн холбогдож байж. Монголын сонгуулийн түүхийг бичих хэмжээний болчихоод байна. Сүүлд бол 2008 оны сонгуулийн дараа хоёр, гурван сонгуулиар арай дэндмээр өргөн цар хүрээтэй болж сонгогчдын санал засагдаж байсан. Энэ үзэгдэл хэмжээ хязгаараа алдаад байсан.