Гиймаа.Х 2017.02.17 | Сайт: Vip76.mn

Хүнсчдийн холбооноос сэрэмжлүүллээ

Хүнсчдийн холбооноос сэрэмжлүүллээ

Олон нийтийг хамарсан баяр ёслолын үеэр хяналт шалгалтад хамрагддаггүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлдвэрлэлийн бус аргаар төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдан борлуулах асуудал буурахгүй байгаа билээ. 

Үүнтэй хоблогдуулан МХХолбоо НМХГазарт чанар стандартын шаардлага хангаагүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зэх зээлд борлуулж буй хувь хүн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг нэмэгдүүлж, шаардлага хангаагүй болон хуурамч бүтээгдэхүүний чиглэлээр хэрэглэгчдэд мэдээлэл өгч холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар албан бичиг хүргүүлэн хамтран ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехэд шалгалт хийжээ.

  Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэж байсан нь тогтоогджээ. Тухайлбал,
• Автомашин, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй,
• Ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.7, 10.1.9 дэх заалтуудыг зөрчсөн байна.

  Иймд иргэд Та бүхэн чанар стандартын шаардлага хангаагүй, задгай гудамж талбайд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг НМХГ, МХХолбооноос сэрэмжлүүлж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд