Бат-эрдэнэ.Д 2017.02.21 | ХМА: Дүүрэг

ИТХ, ЗДТГ-т ажиллаж байсан ахмадуудаа хүндэтгэлээ

ИТХ, ЗДТГ-т ажиллаж байсан ахмадуудаа хүндэтгэлээ

Ирж буй “Алтан унжлагат” хэмээх 17-р жарны гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан ахмад буурлууддаа дүүргийн удирдлагууд   Үндэсний урлагийн их театрт хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. 

Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг Ж.Эрдэнэбат ахмадууддаа хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Мөн үеэр Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Монголын их хатад” бүжгийн жүжгийг ахмад настнууддаа үзүүлэв.

Азай буурлууд Та бүхэн маань урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.