2023.05.01
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт “Хүн бүр байгаль хамгаалагч” аян эхэллээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн хүн амыг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн оролцоог хангах зорилгоор ИТХ-аас “Эртэч Чингэлтэйчүүд” аяны эхлүүлсэн байдаг.
Аянд явган алхагчдын “Цэгц”, “Хасу”, “Мазаалай 16”, “Хүч” зэрэг клубын ахмад, залуу, дунд үеийн тамирчид, Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо, ЗДТГ, ИТХ болон ӨЭМТ, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нараас эхлээд найман настай балчраас наян настай буурлууд идэвхтэй оролцлоо.
Чингэлтэйчүүд Хайрханыхаа өвөр бэлд 40 мянган модыг тариад байгаа юм.
Хайрханы өвөрт шинэс, нарс, хуш, гацуур, хус, хайлаасаас гадна дэгд, гоньд, халиар, гандигар, агь, жууцай, сөд, бамбай, даль, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг баян хангай юм. Зундаа мөн үхрийн нүд, хад, нэрс, аньс, гүзээлгэнэ зэрэг жимс элбэг ургадаг.
Тэгвэл энэ удаагийн” Эртэч Чингэлтэйчүүд” аяныг хааж, “Байгалиа хамгаалъя” аяныг “Шинэ сэргэлт-Чингэлтэй” уриан дор эхлүүлэв.