Нямбаатар.Х Чинзориг.С 2017.04.07 | Сайт: Vip76.mn

С.Чинзориг: Оффшор бүсэд үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай юу?

УИХ-ын нэгдсэн Чуулганы хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийн талаар ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.

 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Оффшор бүсэд данс нээх, мөнгөн хөрөнгүүдээ байршуулахыг хориглогдож байгаа албан тушаалтнуудын тухайн бүсэд эрүүл мэндийн,боловсролын үйлчилгээ авах эрхийг нээж өгөх томъёолол орж ирж байна. Ийм хэрэгцээ заавал байгаа юм уу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: ОУВС, Татварын Шударга Ёсны Холбоо, ОУ-ын Хамтын Нийгэмлэг гэсэн 3 байгууллага жил болгон оффшор бүсэд хамаарах улс орнуудыг тодорхойлдог. Нийтдээ 90 орчим улс багтана. Энэ 3 байгууллагын 15 үзүүлэлттэй шалгуурыг давдаггүй 42 улс байдаг. 2015 оны 12 сарын байдлаар энэ 42 улсын тодорхойлолтыг гаргасан.

Эдгээр улсад хэн нэгэн хүн хувийн хэргээр зорчих, сурч боловсрох, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдахыг үгүйсгэхгүй. Хэрвээ эдгээр улсад эмчлүүлэхгүй байхаар хуульчилбар манай улсын улс төрийн дэглэм өөрчлөгдсөн хэрэг болно.

Тиймээс бид зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх тохиолдолд Авилгатай Тэмцэх Газарт энэ тухайгаа мэдэгдэж байна гэсэн зохицуулалт оруулж ирж байна.

Энэ хуулийн хамгийн гол амин сүнс нь саяны нэр бүхий 42 орны жагсаалтыг жил болгон Засгийн газар шинэчлэх баталж гаргана. Зарим улс орон дээр дурдсан байгууллагуудын шаардлага шахалтыг хүлээж аваад, санхүүгийн сахилга бат, олон нийтэд дансаа мэдээлэх байдал, бохир мөнгө угаах байдлаасаа татгалзсан улс орнуудыг гаргадаг. Тиймээс мөнгөө нуух магадлал ихтэй эдгээр улсуудын жагсаалтыг Засгийн газраас жил болгон гаргана. Ингэхдээ Монголбанк, Сангийн яамны гаргасан саналыг үндэслэнэ. 

Хууль зүйн байнгын хорооноос 2 дугаар хэлэлцүүлгээс өмнө энэ 42 орны жагсаалтыг гишүүн тус бүрт тарааж өгнө.