Батболд.Су Батзориг.Б 2017.04.14 | Сайт: Vip76.mn

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазарын Барилга, хот байгуулалтын сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазарын Барилга, хот байгуулалтын сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо
УИХ-ын гишүүн Б.Батзориг: Гэр хорооллын хөрсний бохирдол аюулын харанга дэлдсэн

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийнхэрэгжилт, гэр хорооллын дахинтөлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийталаарБарилга, хот байгуулалтынсайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын хариуг сонсов.

Хуралдаанд Барилга, хотбайгуулалтын сайд  Г.Мөнхбаяр, НийслэлийнЗасаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

Нэгдүгээрт, Дахин төлөвлөлтийн асуудал бол маш чухал асуудал. Өнгөрсөн 4 жил бодлого муутай явсанаас иргэд маш хохирсон. Энэ иргэдийн хохирлыг барагдуулах хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.

Хоёрдугаарт, Дахин төлөвлөлтийн асуудал дээр сургууль, цэцэрлэгийн асуудал их орхигддогийг анхаараарай. Хүүхэд бүрт цэцэрлэг гэдэг зорилтыг санаарай.

Гуравдугаарт, инженер шугам сүлжээг шинэчлэхгүйгээр энэ дахин төлөвлөлтийн ажил явахгүй.

Олон жилийн насжилттай байх ёстой инженерийн шугам сүлжээгээ яаж шийдэхээр төлөвлөж байна вэ?

Дөрөвдүгээрт, да хүрээ захын асуудал их байна. Түүнийг тойроод олон иргэд амьжиргаагаа залгаж амьдардаг. Сонгуулийн үеэр явахад энэ захын хүмүүс маш их дарамтан дор ажиллаж, амьдарч байгаагаа ярьдаг. Хотын дарга үүн дээр ямар төлөвлөлт гаргаж байгаа вэ? 50 гаруй мянган иргэн хариулт хүлээгээд сууж байгаа.

Тавдугаарт, гэр хорооллын хөрсний бохирдол аюулын харанга дэлдсэн. 2011 онд нийслэл хотын бүх бохирын цооног, нүхийг ариутгасан. Энэ ажлыг үргэлжлүүлж жил болгон хөрсний бохирдолдоо анхаарахыг хүсье.

Зургадугаарт, Амгалан цахилгаан станц ашиглалтанд орсон. Иргэд ч хүлээлт ихтэй байгаа. Энэ станцыг тойрсон иргэд, аж ахуйн нэгж хэзээ дулаанд холбогдох вэ гэдгийг асууя.

Улаанбаатар хотын дарга С.Батболд:

Хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө УИХ-аар батлагдсан. Энэ дашрамд УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхөд Засгийн газарт концессийн гэрээгээр Улаанбаатар хотын 31 сургуулийн асуудлыг шийдсэн. БНХАУ-н буцалтгүй тусламжаар 7 сургуулийн барилгын асуудлыг шийдсэн. 72 бага сургууль, цэцэрлэгийг Улаанбаатар хотод барихаар шийдсэн.

Бид Улаанбаатар хотын сургуулийг 2020 он гэхэд 2 ээлжинд шилжүүлж, хороо бүхэн цэцэрлэгтэй болно гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 124 тэрбум төгрөгний инженерийн шугам сүлжээг шинэчлэх гэрээ байгуулсан. Эндээс хотод 79 тэрбум төгрөгний санхүүжилт хийчихсэн байгаа. Одоо 44 тэрбум төгрөгний санхүүжилтийг хийгээд явж байна. Талбарууд хамгийн багадаа 43 хувьтай ажил явагдаж байгаа.

Цаашид дахин төлөвлөлтийн 24 талбар дээр инженерийн шугам сүлжээг бүтнээр нь аваачиж өгөхөд 112 тэрбум төгрөгний  санхүүжилт хэрэгтэй байгаа.  

Бид хавар газар гэсэнгүүт Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын 00-ыг ариутгах ажлууд Засаг даргын тодорхой хөрөнгөнөөс гаргаж шийдвэрлэнэ.

Да хүрээ зах өөрөө хөрсний бохирдолын гол эх үүсвэр. Жорлонгоос илүү бохирдуулдаг химийн бодисууд их байдаг. Автомашины томоохон захуудыг хотоос нүүлгэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ Да хүрээ захыг тойроод олон мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаа учраас тэдний эрх ашгийг бодож үзэж Засгийн газартай ярилцана. Хэсэгчилсэн маягаар асуудлыг шийднэ гэж үзэж байгаа.