Ганбаатар.Ж Жавхлан.Б 2017.04.20 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар: Гадаадын банк уул уурхайн салбар руу орох нөхцөл бий юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.20/ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уг хуулийг 100% дэмжиж байгаагаа илэрхийлээд зарим зүйлийг тодруулж асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хөрөнгө оруулалтын тухай хууль бол цаг үеэ олсон, ач холбогдол өндөртэй хууль. Би 100% дэмжиж байгаа.

Харин жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт хандаж байгаа өнөөдрийн арилжааны банкнуудын асуудал хэцүү байна. 2%-ийн хүүтэй зээл аваад, 24%-ийн хүүг жилд төлж байгаа. Хүүгээ төлөөд цаанаа ашигаа гаргаж чадахгүй байна. Томорч чадахгүй байгаа учраас өөртөө ашигтаа зээлэндээ хамрагдаж чадахгүй байна. Том зээлдэгч нарт бол боломжтой зээл санал болгодог. 

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн 24%-г давж гарч чадахгүйн улмаас ажлын байрны тоог нэмж чадахгүй байна.

7.2 дугаар заалт дээр Хөрөнгө оруулалтын банкнаас зээл авах хэмжээ ньь 100 тэрбум, батлан дээлтийн хэмжээ 100 тэрбум гэсэн байна. Үүнийг уул уурхай, төмөр зам, барилгын салбар ч авж чадахгүй. Дээд тал нь 50 тэрбум болгож болохгүй юм уу?

Энэ банкинд эрсдлийн сан гэж байх уу? Байвал хэд вэ?

Банкны үйл ажиллагаа эрхэлдэг хүн өөр үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хорьдог. Хориглосон заалт энэ хуулинд байна уу? Энэ банк өөр ямар нэгэн сувгаар дамжаад уул уурхай болон төмөр зам, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэхийг хорьсон уу?

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Зээл болон санхүүжилтийн хязгаарлалтын дүн нь 100 тэрбум. Энэ бол санамсаргүй тоо биш. Манай дотоодын банкуудын олгож чадах дээд хэмжээ нь 100 тэрбум давдаггүй. Энэ хүч тэсвэргүй байдлыг зохицуулах үүднээс 100 тэрбум гэж зааж өгсөн.

Банкуудын нөөц сан бол цэвэр Төв банкны зохицуулалтаар явна. Энэ хуулиар зөвшөөрөл авж үйл ажиллагаагаа явуулсан банк Төв банкны бүрэн хяналтанд байна.  

Барьцаа хөрөнгийн асуудлыг маш олон хүн асуулаа. Бид барьцаа хөрөнгөө дараад байх уу? Эргэлтэнд оруулах уу? Эргэлтэнд оруулахын тулд өөрсдийн эрх мэдлээс гадуур гадаадын зах зээлд гаргах уу? Эсвэл дотооддоо, өөрсдийн хяналтан дор, мөнгөний бодлогоын орчинд байдаг, бидний мэдэх хууль эрхзүйн орчинд байх уу гэдэг сонголт байна. Энэ өрсөлдөөнөөс зугтааж, бэргэж болохгүй.

Жижиг дунд үйлдвэрлэл рүү гадаад хөрөнгө оруулалтыг шууд оруулах нь халгаатай. Банк хоорондын зах зээлээр дамжуулж, тэндэнд хямд, урт хугацаатай эх үүсвэрүүдийг бий болгох замаар мөнгөний бодлого барих нь зөв.