Мөнхцэцэг.Б 2017.04.25

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа

 Сонгинохайрхан дүүргийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” зөвлөлгөөн 04 дүгээр сарын 24-нд боллоо. Зөвлөлгөөнөөр:

  • Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан ажил,
  • Шүүхээр 2016 онд таслан шийдвэрлэгдсэн шүүн таслах ажиллагааны талаарх мэдээлэл,
  •  2015, 2016 оны гэмт хэргийн харьцуулалт, 
  •  2017 оны Нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, 
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдал, 
  • Хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.  

         Зөвлөлгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн болон зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлагууд, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цэргийн штаб, Засаг даргын Тамгын газрын хэлтэс алба, тасгийн дарга нар, хороодын Засаг дарга нар болон хороодын төлөөлөл оролцлоо. Зөвлөлгөөнөөр Сонгинохайрхан дүүргийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа. 

     Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд хулгайн гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах, хар тамхи мансууралтай тэмцэх зэрэг 4 дэд зөвлөл ажиллаж байна.