Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсэд эргүүл ажиллана
2017.04.11

Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсэд эргүүл ажиллана

Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний А/169 тоот Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарлаа. Захирамжийн хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагууд дүүргийн ногоон бүсээр эргүүл хийж ажиллана.