Л.Мөнхбаатар 2017.04.24 | Сайт: Vip76.mn

Спортын их наадам болж өнгөрлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /4-р сарын 22, 23/ Хөвсгөл аймгийн оюутны нэгдсэн холбооноос “Спортын их наадам” зохион байгуулсан юм. Тус наадамд 24 сум, сургуулийн 560 тамирчин оролцжээ.

Хөвсгөл аймгийн оюутан залуусын авьяас, чадварыг нээн илрүүлж, харилцаа холбоогоо сайжруулан, цагийг зөв боловсон өнгөрүүлэхийг уриалсан тус наадмыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн засаг дарга Ганболд, “Зорилго нэгт залуус” ТББ-ын хамт олон дэмжсэн юм.