ХӨВСГӨЛ НУУРТ БАЙНГЫН ПОСТ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2024.02.14

ХӨВСГӨЛ НУУРТ БАЙНГЫН ПОСТ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргахаас гадна нэмж живүүлэхгүй, эрсдэл үүсгэхгүй байх дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой.

Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах комиссын даргын хувиар тус постуудыг байнгын ажиллагаатай байлгах, санхүү хөрөнгө оруулалтыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон Ханх сумын засаг даргын тамгын газартай хамтран ажиллуулах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр хэлэлцэн шийдвэрлэхээр болсон бол ийнхүү ажил хэрэг боллоо.

2023 онд Хөвсгөл нуурт живсэн 35.7 тонн шатахуун, түлш бүхий автомашин, чиргүүл, трактор, завийг татан гаргасан билээ. Хэрвээ тус шатахуун, түлш асгарсан бол нийт 29км2 газар нутагтай тэнцэх хэмжээний бохирдлыг шууд үүсгэх байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Хөвсгөл нуурыг бохирдлоос салгах, живсэн машин техникийг татан гаргах ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан