Н.Амарзаяа 2017.05.03 | Телевиз: Рояаль телевиз

Өмнөговь аймагт насанд хүрэгчдийн волейболын тэмцээн боллоо

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн нэрэмжит Өмнөговь аймгийн насанд хүрэгчдийн Волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.

Тэмцээн олон төрлийн насны ангилалийн хүрээнд 300 гаруй тамирчдын хүрээлэлд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд аймгийн нийт сум, албан байгууллагуудаас баг тамирчид оролцсон. Гишүүний хувьд аймагтаа гар бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа юм. Ийм ч утгаараа өөрийнхөө нэрэмжит тэмцээнд нутгийнхаа багт оролцож тоглосон юм.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн дээрх тэмцээн 40-өөс дээш насны эрэгтэй, эмэгтэй 40-өөс доош насны эрэгтэй, эмэгтэй гэсэн 4 насны төрлөөр зохион байгуулагдаж нийт 38 багийн 300 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбайгаа сорин оролцсоноос

: 40-өөс дээш насны эмэгтэй төрөлд

Тусгай байр: н.Долгорцэнд ахлагчтай “Таван бишрэлт” баг
Хүрэл медаль: Б.Цэвэлмаа ахлагчтай Булган сумын баг
Мөнгөн медаль : н.Нандин-эрдэнэ ахлагчтай Спорт сургуулийн баг
Алтан медаль : н.Сайнбилэг ахлагчтай 1-р сургуулийн баг

40-өөс дээш насны эрэгтэй төрөлд 

Тусгай байр : н.Отгонбаатар ахлагчтай “Мэнд транс” баг 
Хүрэл медаль: н.Лхагваа ахлагчтай “Таван толгой” баг
Мөнгөн медаль: Ш.Хүрэлбаатар ахлагчтай “Шовх шонхор” баг
Алтан медаль: П.Энхтөр ахлагчтай Манлай сумын баг

40-өөс доош насны эмэгтэй төрөлд

Тусгай байр: Ч.Ганцэцэг ахлагчтай Манлай сумын баг
Хүрэл медаль: И.Гэгээнтуяа ахлагчтай Булган сумын баг
Мөнгөн медаль: н.Цэрмаабуд ахлагчтай “Монгол говь” баг
Алтан медаль: н.Өлзийтуул ахлагчтай 0167-р ангийн баг

40-өөс доош насны эрэгтэй төрөлд

Тусгай байр: х/а н.Батхүү ахлагчтай 0131-р ангийн баг
Хүрэл медаль: н.Батзориг ахлагчтай “Арвижих говь” баг
Мөнгөн медаль: н.Батсуурь ахлагчтай Баяндалай сумын баг
Алтан медаль: З.Баярт ахлагчтай Булган сумын баг
тус тус амжилттай оролцож медалийн эзэд болсон юм.

Мөн нас насны ангиллын шилдэг тоглогчоор 1-сургуулийн багийн тамирчин н.Сайнбилэг, Манлай сумын багийн довтлогч н.Отгонжаргал 0167-р ангийн багийн довтлогч н.Ууганчимэг, Булган сумын багийн довтлогч З. Баярт нар тодорсон байна.

УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяагийн нэрэмжит “Өмнөговь аймгийн насанд хүрэгчдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн”-ий үеэр олныг баясгасан нэг сайхан үйл явдал болсон нь Өмнөговь аймгаас Волейболын спортын төрлөөр “Спортын мастер” гэх эрхэм цолыг 3 хүн хүртсэн явдал байв. Биеийн тамир, спортын газрын даргын 2017 оны 04-р сарын 19-ний тушаалаар Шуумаа овогтой Адьяа, Лхагвасүрэн овогтой Энхболд нарт спортын дэд мастер цол, Гомбо овогтой Жаргалсайханд спортын мастер цолыг тус тус гардуулан өгсөн юм. 

Үүний зэрэгцээ тэмцээний удирдамжийн дагуу баг тамирчдаас хураасан бооцооны мөнгө 100% Өмнөговь аймгийн волейболын спортын цаашдын хөгжил, дэвшилд зориулагдахаар болсон байна.